500 төгрөгийн тасалбараар Рэйлбусаар зорчих боломжтой
Рэйлбус иргэдэд үйлчилнэ
2014.08.22

500 төгрөгийн тасалбараар Рэйлбусаар зорчих боломжтой

Нийтийн тээврийн автобусны чиглэл өөрчлөгдөж, иргэд өдрийн турш 500 төгрөгийн тусгай тасалбараар сэлгэн сууж үйлчлүүлэх 10 хоногийн үйлчилгээ өнөөдрөөс эхэлж байна.

Иргэд 500 төгрөгийн нэг тасалбараар аль ч нийтийн тээврийн хэрэгслийг сонгож үйлчлүүлэх боломжтой бөгөөд 2-7 минутын зайтай автобусууд чиглэлийн давхцалгүйгээр иргэдэд үйлчилж байна.

Худалдан авсан тасалбараараа нийтийн тээврийн хэрэглүүд болон Төмөр замын рэйлбусаар үйлчлүүлэх боломжтой юм.

Рэйлбусын чиглэлийн зургийг хүргэе.