Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг ахмад настан бүрийн гарт хүргэхийн учир
Монголын Ахмадын Чөлөөт Холбоо
2014.08.22

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг ахмад настан бүрийн гарт хүргэхийн учир

•Ахмадын байгууллагын үндсэн үүргүүдийн нэг нь ахмад настан бүрт
холбогдох хуулийг бүрэн мэдүүлэх, хэрэглүүлэх явдал мөн

•Ахмад бүхэн хуулиа бүрэн мэдэх үүрэгтэй. Иймд хуулийг ахмад бүрт хүргэж байна.

•Ахмадын хуулийг шинэчлэн батлуулах зайлшгүй шаардлага байгаа бөгөөд Ахмад настанд үйлчлэх хууль нь ойлгомжтой, тэгш үйлчилдэг, тогтвортой, зайлшгүй хэрэгждэг, хариуцлага тооцохуйц хууль батлуулахын тулд одоогийн хуулиа нягтлан үзэж, шинэчлэн боловсруулахад ахмад настан бүр саналаа оруулахыг хүсч байна.

•МАЧХ-нь ахмад настны эрх ашгийн төлөө тасралтгүй 10 жил ажилласны үр дүнд одоогийн мөрдөгдөж байгаа АННХтХ-д өөрчлөлт оруулах саналуудаа дэвшүүлэн тавьсан байна. Энэ саналтай хэрхэн санал нийцэж байгаа саналаа илэрхийлэх боломж олгож байна.

•АННХтХ-ийн хэлэлцүүлэгт идэвхитэй оролцож, Монголын Ахмадын Чөлөөт Холбоонд саналаа нээлттэй ирүүлэх боломжийг бүрдүүлж байна.

•Хэн ч цагийн эрхээр насыг насладаг учраас энэ хуульд ирээдүйн
ахмадуудын хувь заяа ч холбоотой байгаа учир хүссэн хүн бүхэн оролцох боломжтой.

•Ирүүлсэн саналуудыг нэгтгэн боловсруулж, Хүн амын хөгжил , нийгмийн хамгааллын яамаар уламжлуулан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон дэмжсэн бусад УИХ-ын түшээдийн оролцоотойгоор УИХ-д өргөн мэдүүлж батлуулахад хувь нэмрээ оруулж, хүчээ нэгтгэхийг уриалан, хүн бүхэн оролцохыг урьж байна.