Болд.Л 2014.08.28 | Сонин: Өдрийн сонин

Л.Болд: Эдийн засаг, улс төрийн шинэ түвшний харилцааг нээлээ

Л.Болд: Эдийн засаг, улс төрийн шинэ түвшний харилцааг нээлээ
Гадаад харилцааны сайд Л.Болд

БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалын үр дүнгийн талаар Гадаад харилцааны сайд Л.Болдтой ярилцлаа.

-БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлалын улс төрийн агуулга, ач холбогдлыг монголчууд төдийгүй дэлхий дахин анхааралтай ажиглаж, хэвлэлүүд өөр өөрсдийн өнцгөөр дүгнэн бичиж байна. Гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлж буй сайдын хувьд та айлчлалын үр дүнг хэрхэн томьёолох вэ?

БНХАУ-ын төрийн тэргүүний хувьд 11 жилийн дараа хэрэгжсэн энэ удаагийн дээд хэмжээний айлчлалын гол зорилго нь хоёр талын харилцан итгэлцэл, ойлголцлыг бататгах, харилцааны найрсаг уур амьсгалыг бэхжүүлэх, хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн харилцааны түвшинг дээшлүүлж иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоох, эрх тэгш харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэхэд оршиж байв.

Айлчлал амжилттай болж, энэ зорилго бүрэн хэрэгжсэн гэдгийг хоёр тал санал нэгтэй тэмдэглэлээ. Айлчлалын үеэр байгуулагдсан тунхаглал, гэрээ, хэлэлцээрүүд өмнө тулгарсан асуудлуудыг шийдэж, хоёр талын харилцааг шинэ шатанд гаргах зорилгоо биелүүлсэн.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээр, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай хийсэн уулзалтын үеэр өрнөсөн ярианд олон асуудлыг хөндөн хэлэлцэж, гэрээ хэлцэл, бусад бичиг баримтад тусгагдаагүй бусад асуудлаар харилцан тохиролцож, гарц, шийдэлд хүрснийг айлчлалын онцгой үр дүн гэж үзэх ёстой юм.

•Тухайлбал, ямар асуудал дээр харилцан тохиролцсоныг тодруулж болох уу. Мөн ярианд ДУРДагдсан тэдгээр асуудлыг хууль эрхзүйн хүрээнд, ямар бичиг баримтаар баталгаажуулж, хэрэгжүүлэх юм бол?

Айлчлалын үеэрх яриа хэлэлцээ улс төр, эдийн засаг, нийгэм, санхүү, соёл урлаг, хууль эрхзүй, эрүүл мэнд, дэд бүтэц гээд олон салбарын хамтын ажиллагааг хамарсан,  өргөн хүрээнд өрнөсөн Тэдгээрт дурдагдсан олон ажил хэрэгч санал санаачилга хэрэгжүүлэх, бодитой болсон талаар хоёр талын холбо албаны хүмүүс анхааран чармайлт тавьж, ажил дараагийн шатны чухал ажил болж байна.

Юуны емнө транзит тээврийн асуудлыг манай талд маш таатай нөхцөлөөр шийдвэр гэрээг байгууллаа. Хятадын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч далайн боомтууд руу хүрэх, гуравдагч зах зээлд нэвтрэх Монголын ба бүтээгдэхүүнүүдийн транзит тээврийн үнийг эрс онцгой нөхцөлөөр шийдэж өгөхөөр болж байгаа юм.

Дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой өөр чухал асуудлууд нь Европ, Хятадын хоорондох ачаа эргэлтийг Монголоор дамжуулж байх, эрчим хүчийг экспортлох зэрэг зорилтууд байгаа юм.

Эдгээр асуудлаар хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар талууд хөндөж ярилцсан. Түүнчлэн манай Ерөнхийлөгч Монголд үйлдвэрлэсэн экспортын бараа, бүтээгдэхүүн тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнүүдийг татвараас хөнгөлөх, чөлөөлөх санал тавьсныг айлын тал маш чухал санал гэж үзэж нухацтай судалж үзэхээ мэдэгдсэн. Энэ асуудал эцэслэн шийдэгдвэл манай улсад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр уул уурхайтай өрсөлдэхүйц экспортын үйлдвэрлэл хөгжих ирээдүй харагдаж байна.

Эдийн засгаа төрөлжүүлэх, шинэ бүтэц бий болгох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд олон жилээр хэрэгжих бололцоо бүрдэх юм. Мөн хоёр орны Засгийн газар хооронд “Нүүрснээс синтетик хий боловсруулах, экспортлох төсөл” хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулсныг та бүхэн мэдэж байгаа.

Энэ нь уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, эцсийн бүтээгдэхүүн гаргах бололцоог нээж байгаа юм. БНХАУ дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд нүүрс шингэрүүлэх болон хийжүүлэх технологийг гарган авах технологи, үйлдвэрлэлийг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжүүлж байгаа юм билээ.

Энэхүү дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн арга туршлагаа хуваалцах, боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхэд бидэнд туслахаар болж байна. Газрын баялгаа түүхийгээр нь зөөх биш нэмүү өртөг шингээх үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдгийг мөн л багагүй хугацаанд ярьсан ч ямарваа шийдэлд хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн шүү дээ. Тэгэхээр энэ удаагийн айлчлалаар хамтын ажиллагааны олон чиглэлд бодитой гарцыг тодорхойлсон нь том алхам юм.

-Олон нийт аливаа айлчлалын үр дүнгээс тодорхой зээл, тусламжийн хэмжээ, мөнгөн дүнг илүүтэй сонирхдог?

Монгол Улсад 300 сая юанийн буцалтгүй тусламж олгохоор БНХАУ-ын төр засаг шийдвэрлэснийг айлчлалын үеэр албан ёсоор зарласны зэрэгцээ ирэх гурван жилийн хугацаанд нэмж нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж, мөн нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдсэн.

Ирэх гурван жилийн хугацаанд нэмж нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж олгоно

Үүнээс гадна айлчлалын үеэр хоёр талын Засгийн газар хооронд болон хувийн хэвшлийнхний хамтын ажиллагааны чиглэлээр байгуулагдсан гэрээ, хэлэлцээрүүдийн ард тус бүр олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх төсөл, ажлууд байгаа юм. Тэдгээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжээд эхэлбэл үүнийг дагаад орж ирэх хөрөнгө оруулалт, эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээг тоогоор илэрхийлбэл

Хувийн хэвшлийн хооронд л гэхэд цахилгаан станц барих, төмөр зам тавих зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх гэрээ, хэлцлүүд байгуулагдсан бөгөөд эдгээрт хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ гэхэд урьдчилсан дүнгээр 2.5 тэрбум ам.доллар болохоор байна.

Нөгөөтэйгүүр Монгол Улс, БНХАУ-ын хооронд хийгдэх худалдааны эргэлтийг өнөөдрийнхөөс бараг хоёр дахин нэмэгдүүлж, 10 тэрбум ам.долларт хүргэхээр болсон.

Худалдааны эргэлт ийн нэмэгдсэнээр манай бизнес эрхлэгчид худалдаачид, жижиг, дунд, үйлдвэрлэгчдийн бизнесийн эргэлт тэр хэмжээгээр нэмэгдэх боломжтой гэсэн үг юм. Үүнийг дагаад иргэд, үйлдвэрлэгчдийн ашиг орлого нэмэгдэх, татвар, төсөв, банк санхүү салбарын үзүүлэлт өсөх нь тодорхой юм.

Өнөөдөр хоёр орны хооронд хийгдэж байгаа худалдааны 60-70 хувь нь юаниар төлбөр тооцоогоо гүйцэтгэдэг. Цаашид худалдааны эргэлтийг дагаад юаниар хийх төлбөрийн хэмжээ ч нэмэгдэж таарна.

Айлчлалын үеэр нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдсэн.

Энэ удаад Монголбанк, Хятадын Ардын банк хооронд шинэ гэрээ байгуулж, үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хэмжээг 50 хувь нэмэгдүүлж 15 тэрбум юань болголоо. Худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр хоёр талын хооронд хийх төлбөр тооцоо нэмэгдэнэ, мөнгөн тэмдэгт хоорондоо түргэн шуурхай хөрвөх шаардлага ч улам бүр нэмэгдэнэ.

Тиймээс уг хэлцэл нь ам.долларын эрэлт хэрэгцээг бууруулах замаар ханшын өсөлтийг барих, үнийн өсөлтийг хязгаарлах санхүүгийн чухал арга хэрэгсэл болно. Тэгэхээр үр дүн гэдгийг зөвхөн мөнгөөр хэмжих нь өрөөсгөл. Эдийн засгийн утга агуулгаараа эрс шинэ түвшний хамтын ажиллагааг эхлүүлэх айлчлал боллоо гэж дүгнэвэл болох байх. Харин үүнийг ухаалгаар удирдах, үр шимийг нь баялаг бүтээгч бүр, иргэн бүр хүртэх, оролцох бодит нөхцөлийг төр засгийн бодлогын түвшинд бидний хийх ёстой үндсэн ажил юм.

-Монгол Улс хоёр их гүрэнтэй хил залгаа оршдог. Мөн эдийн засгийн хувьд импорт, экспорт маань хөршүүдээс ихээхэн хамааралтай байна. Цаашид өмнөд хөрштэйгээ эдийн засгийн эрчимтэй харилцаанд орох, хил залгаа боомтуудаа бүрэн ашиглах, чөлөөт бүс байгуулах, төмөр замаар шууд ачаа тээвэрлэх зэрэг нөхцөлүүдийг тохирлоо.
Үүнийг дагалдаад зарим нэг сөрөг үр дагавар үүсч болзошгүй гэсэн болгоомжлол нийгэмд бас байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

Хятад улс ойрын жил үүдэд дэлхийд тэргүүлэх эдийн засаг болох нь тодорхой байна. Үүнийгээ бүх шатанд ил тод илэрхийлж ч байна. Хөрш орнуудын хувьд үүнийг боломж, бололцоо гэж харж, хамтдаа хөгжих нөхцөлийг бүрдүүлье гэж уриалж байна. Энэ санаагаа тус улсын дарга Си Жиньпин манай улсад хийсэн айлчлалынхаа үеэр ч дахин нотоллоо.

Хөгжлийн хурдан галт тэргэнд маань хамтдаа суугаач гэсэн урилга өглөө. Харилцан ашигтай стратегийн түншлэл, тэр дундаа иж бүрэн түншлэлийг хөгжүүлнэ гэж тунхаглаж байгаагийн цаана их утга бий юм. Бид өөрсдийн эрх ашгаа илэрхийлэх, хамгаалах, харилцан ашигтай нөхцөлийг ямар ч үед баримтлах бүрэн бололцоо бий шүү гэдгийг л хэлээд байгаа юм.

Хятадын эдийн засаг томорч, хөгжлийн хурд эрчимжиж байгаагаас үүдээд учирч болох эрсдэл, заналхийллээс эмээж байгаа улс орнууд байгаа нь үнэн. Монгол Улс, БНХАУ-ын хооронд түүхийн маргаантай асуудлууд байсан нь үнэн. Үүнийг бид төрийн ой санамжинд хадгалж байх ёстой.

Гэхдээ миний харж буй өнцөг гэвэл БНХАУ бол хариуцлагатай хөрш юм.

Гэхдээ миний харж буй өнцөг гэвэл БНХАУ бол хариуцлагатай хөрш юм. Хойд хөрш ОХУ мөн адил дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг. Бидний аз завшаан  гэвэл хэдийгээр хоёр хөршийн дунд оршдог ч гэсэн хариуцлагатай байх хэрэгтэй. Өнөөдөр дэлхий дээр цөөнгүй улс орон үймээн самуунтай бүс нутаг, янз бүрийн хөршүүдтэй хил залгаа оршиж байна. Үүнээсээ болоод хөгжлийн боломжоо алдаж байна.

Гэтэл бидэнд тийм саад бэрхшээл алга, харин ч боломж хуваалцъя гэж урьж байна. Одоо хоёр том зах зээл, хоёр том үйлдвэрлэгчийн дунд оршиж байгаагаа давуу тал болгон ашиглах ёстой. Ер нь аливаа асуудалд эрсдэл! тооцох нь зөв ч гэлээ давуу тал, сайн талыг бодитоор үнэлж дүгнэж, түүнийг бодлогынхоо үндэс болгож байж л хожно.

Энд өөр нэг зүйл зориуд тодотгон хэлэхэд БНХАУ-ын зүгээс зөвхөн өөрийн улстай нь биш бусад улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх бүс нутгийн интеграцид байр сууриа бэхжүүлэх дээр Монгол улсыг дэмжиж байгаа нь олзуурхууштай.  

Тухайлбал манай улс хүсэлтээ гаргаад 20 жил өнгөрчихөөд байгаа Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АПЕК дээд хэмжээний уулзалтанд анх удаа дарга орны зочны хувиар оролцох урилгыг Си Жиньпин дарга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид сая өглөө

-Та “Гадаад харилцаа бол хамгийн үр ашигтай эдийн засгийн бодлого гэж нэгэн ярилцлагадаа онцолсон байсан. Энэ үгийг дахин нотолсон айлчлалын нэг нь БНХАУ-ын дарга Си Жиньпиний айлчлал хэлж болно биз дээ?

Өнөөдрийн дэл дахинд улс орнуудын га, харилцаа нь эдийн зас харилцаа гэдэг утгаг түлхүү хөгжиж байна. Гадаад харилцаагаа хөгжүүлж улмаар эдийн засгаа хөгжүүлэн хүчирхэгжүүлнэ. Мөн н талаас гадаад харилцаа эдийн засгаа хүчирхэгжүүлэх бодлого төдийгүй тус тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах цэрэг ба хамгаалахын маш чухал бодлого юм.

Энэ ч угтаа гадаад бодлогын нэг байдлыг хангах, айл өрх, г сум, яам агентлаг, ком байгууллага бүхэн өөрийн гадаад бодлого нэг цонхоор хэрэгждэг бсдлого шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны зар болгож ирсэн. Энэ чиг хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох ; УИХ-ын холбогдох бай хорооноос өгсөн чиглэ дагуу хийгдэж байна.

-Удахгүй хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлах гэж байна. Айлчлалын ач холбогдол өмнөд хөршийн айлчлалтай эн зэрэгцэн яригдах ёстой байх.

-ийм ээ.

ОХУ-ын Төрийн тэргүүний айлчлал таван жилийн дараа болох гэж байна

 Монголд хэрэгжих гэж байгаа бол өмнөд хөршийн Төрийн тэргүүний айлчлал 11 жилийн дараа хийгдсэн айлчлал байлаа. Улс төр, нийгэм  эдийн засгийн ач холбогдол агууллагаараа бол аль аль нь манай улсад маш чухал нөлөөтэй юм.

Манай гадаад бодлого, тэр дундаа тэргүүлэх чиглэлдээ тасралтгүй амжилттай хөгжиж байгааг шил шилээ дарсан энэхүү хоёр айлчлал харуулж буй юм. ОХУ-ын Төрийн тэргуүний айлчлалаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг иргэд, аж ахуйн нэгж, төр засгийн түвшинд улам бүр ойртуулна гэдэгт итгэлтэй байна.

Иргэдийн хамгийн ихээр сонирхдог нэг асуулт бий. Тийм ээ. Энэ удаагийн айлчлалаар ОХУ-д Монгол Улсын иргэд визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байна.