Ээлжит бус чуулганы талаарх гишүүдийн байр суурь
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Баярсайхан нар
2014.08.28

Ээлжит бус чуулганы талаарх гишүүдийн байр суурь

Ээлжит бус чуулганыг хуралдуулах талаар УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо

Ажиллах үедээ ажиллаад, амрах үедээ амрах ёстой

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ээлжит бус чуулганыг байнга зарлаад байх нь зохимжгүй. Хэлэлцэх асуудал нь тодорхой, үр дүнтэй байх ёстой. Өнгөрсөн намар бас л ээлжит бус чуулган зарлаж хуралдсан боловч үр дүнгүй болсон шүү дээ.

Ер нь ажиллах үедээ ажиллаад, амрах үедээ амрах ёстой гэж бодож байна. Хэрвээ ээлжит бус чуулган зарлаад хуралдвал эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн- 100” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх нь зүйн хэрэг.

Хаврын чуулганы хаалтан дээр УИХ-ын дарга хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалтай холбогдуулан наймдугаар сард хүндэтгэлийн хуралдааныг хийнэ гэсэн. Гэхдээ. одоогоор яг хэзээ хуралдах тов ирээгүй байна.

Ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжиж байна

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Засгийн газарт амрах эрх байхгүй. Хилийн манаанд зогсож байгаа цэрэг хилээ орхих эрх байдаггүйтэй адил юм.

Засгийн газарт амрах эрх байхгүй

Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт буурч, валютын үнэ хөөрөгдөж, Оюутолгойн асуудал, нүүрсний экспорт зэрэг нэн шаардлагатай хэлэлцэх асуудал байгаа энэ үед УИХ- ын ээлжит бус чуулган яаралтай хуралдах нь зүйн хэрэг.

Энэ асуудалд намчирхаад байх шаардлагагүй. Би хувьдаа ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжиж байна