2014.08.29

Магадлан итгэмжлүүлсэн сургуулиудын БАТЛАМЖ гардуулав

АНУ-ын Олон улсын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP) –өөр Магадлан итгэмжлүүлсэн Этүгэн дээд сургууль, Мандах бүртгэл дээд сургууль, Сан дээд сургуулиудын БАТЛАМЖ гардуулах ёслол 2014 оны 8 дугаар сарын 29-ний Баасан гарагт  БШУЯ-нд боллоо.

Магадлан итгэмжлэгдсэн батлажмийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дарга Л.Гантөмөр гардуулан өглөө.