“Оюутан цагдаа” 70 гаруй гэмт хэрэг таслан зогсоожээ
2014.08.29

“Оюутан цагдаа” 70 гаруй гэмт хэрэг таслан зогсоожээ

Монголын оюутны холбоо /МОХ/, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Тус хөтөлбөр нь нийслэл хотод ирсэн жуулчид болон иргэдийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас хамгаалах зорилготой бөгөөд өнөөдөр хаалтын үйл ажиллагаа нь болно. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 44 чиглэлд 88 оюутан ажилласан бөгөөд нийт 186 цаг ажиллаж, 600 гаруй мянган төгрөгийн цалин урамшуулал авсаны зэрэгцээ 70 гаруй гэмт хэргийг таслан зогсоосон байна.