Түргэн тусламжийн 14 машин, дагалдах төхөөрөмжийг шинээр авлаа
үнэ бүхий түргэн тусламжийн тусгай зориулалтын 14 тээврийн хэрэгсэл, дагалдах тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо.
2014.09.01

Түргэн тусламжийн 14 машин, дагалдах төхөөрөмжийг шинээр авлаа

Нийслэлийн Засаг дарга “Тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай” А/727 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн нийт 1 137 536 850  төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн тусгай зориулалтын 14 тээврийн хэрэгсэл, дагалдах тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо.

Нийслэлийн өмчид бүртгэгдэж буй тээврийн хэрэгслийг данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг эзэмшигч байгууллагын дарга, захирал нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.