2014.09.04

Ж.Энхбаяр: ОХУ-тай уламжлалт харилцаагаа яаралтай сэргээх шаардлагатай

"Ийгл" телевизийн "Мэдээний өрөө" мэдээллийн хөтөлбөрт УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оролцлоо

-Энэ удаагийн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнг хэрхэн харж байна вэ ? Мөн МАН-ын Засгийн газар хүргүүлсэн санаачилгын талаар хэлнэ үү ?

Тэгэхээр УИХ дах МАН-ын бүлгээс Засгийн газарт санаачилга хүргүүлсэн. Учир нь МАН бол Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт аюулгүй байдлын төлөө тууштай тэмцэж ирсэн улс төрийн хүчин. Хоёр улсын түүхэн харилцаан дунд маш их үүрэг, оролцоог хийж ирсэн юм. 

Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалд ихээхэн ач холбогдол өгч, Засгийн газрыг санаачилгатай ажлаасай гэсэндээ хүргүүлсэн. Энэ санаачилгад хэд хэдэн багц асуудал байгаа.

Үүнд: Урд урдын Засгийн газрууд хоорондын байгуулсан гэрээ хэлэлцээрийн биелэлтэнд онцгой анхаарал тавих, хэрэгжүүлэх. Ялангуяа бизнесийн томоохон хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж, хоёр улсын хооронд дахь гадаад худалдааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ өгж алдагдлыг тэнцвэржүүлэх.

Түүнчлэн урьдын уламжлалт харилцаа болох 90-ээд оноос өмнөх хөдөө аж ахуй салбарт хэрхэн ажиллаж байсан зэргийг дахин сэргээн хамтран ажиллах зэрэг шаардлага байна гэж үзсэний үр дүнд тус санаачилгыг Засгийн газарт хүргүүлсэн.

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү