2014.09.04

Шадар сайд Д.Тэрбишдагва Хаант Орос улсын нэрт төлөөлөгчийн хөшөөний нээлтэнд оролцлоо

Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд тухай үеийн Хаант Орос улсын дипломат төлөөлөгч, дорно дахины судлаач Яковлевич Коростовецийн оруулж байсан хувь нэмрийг  түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Энэ дурсгалд зориулан бүтээсэн түүний дурсгалын хөшөөний нээлт боллоо.

Улаанбаатар хотод нээгдэж байгаа уг хөшөө нь Хаант Орос улс Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байсны билэгдэл болж байгаа гэж албаныхан мэдээллээ. Яковлевич Коростовец нь 1912 онд Хаант Оросын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллахдаа тухайн үеийн сайд нартай хэлэлцээр хийж дэмжлэг үзүүлэх тал дээр хамтарч ажиллаж байжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх өнгөрүүлэх Засгийн газрын ажлын хэсгийн дарга, МУ-ын шадар сайд Д.Тэрбишдагва хэлэхдээ “1915 оны гэрээ нь Монгол улс тусгаар тогтнолоо олж авахад түшиг болсон юм. Коростовецийн дурсгалд зориулан босгосон уг хөшөө нь Хаант Орос улс Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байсны билэгдэл болж байгаа юм” гэж хэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд ОХУ-ын талаас тус улсын Байгал экологийн асуудал эрхэлсэн сайд Д.С.Ефимович оролцлоо

Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү