2014.09.09

Европын комиссын Боловсрол, Соёл, Олон хэл, Залуучуудын асуудал эрхэлсэн комиссартай уулзав

Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад айлчилж буй Европын Комиссын Боловсрол, соёл, олон хэл, залуучуудын асуудал эрхэлсэн Комиссар Андрулла Василиуг 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд хоёр талын боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Европын Комиссоос боловсрол, соёлын чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдэд Монгол оюутан, залуусыг хамруулах талаар ярилцаж, санал солилцов.

Мөн өдөр Гадаад харилцааны сайд  Л.Болд,  Боловсрол, соёл, олон хэл, залуучуудын асуудал эрхэлсэн Комиссар Андрулла Василиу нар Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцов.