ТАЛАРХАЛ
2014.09.11

ТАЛАРХАЛ

“DISCOVER MONGOLIA 2014” Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулга уулзалтыг энэ сарын 4, 5-ны өдрүүдэд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, ”Прайм инфо” ХХК хамтран арванхоёр дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзлэж буй Монголын эрдэс баялгийн салбарын хөгжил дэвшлийг тодорхойлох нэгэн хэмжүүр, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах чухал хөшүүрэг болсон энэхүү чуулга уулзалтын цар хүрээ, ач холбогдол жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Үүнд ивээн тэтгэгчид, чуулга уулзалтыг Зохион байгуулах хороотой хамтран ажиллагсдын нөр их хөдөлмөр, зүтгэл чухал үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй.

Чуулга уулзалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Уул уурхайн яам, Цагаан алтан өргөмжлөлт ивээн тэтгэгч “Занаду майнз” ХХК, Алтан өргөмжлөлт ивээн тэтгэгч “Эм Ай Эйч” Групп, Монголын Газрын Ховор Элементийн Холбоо, “Англо-Американ" ХХК, Ивээн тэтгэгч “Монруд” ХХК, “Эрдэнэ Монгол” ХХК, “Гео Консалт" ХХК, Банкны түнш “Голомт” банк, Дэмжигч байгууллага Ашигт малтмалын газар, Монголын бизнесийн зөвлөл, Хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгч “Монголиан Майнинг журнал” сэтгүүл, Оксфорд Бизнес Групп, “Монголиан Экономи” сэтгүүл “Шуурхай” телевизийн хамт олонд онцгойлон талархаж байна.

“DISCOVER MONGOLIA 2014” Чуулга уулзалтад илтгэл тависан бүх илтгэгч, хуралдаан даргалагч нар, хуралдаан хэлэлцүүлэгт ажил хэрэгчээр оролцсон төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчдөд талархал илэрхийлье.

Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнд төрөл бүрийн туслалцаа дэмжлэг, чанартай, найдвартай үйлчилгээ үзүүлсэн Монголын Хүүхдийн ордон, Баянгол ресторан, Чингис Хамгаалалтын алба, Чуулга уулзалтын үйл ажиллагааг олон нийтэд шуурхай, ил тод мэдээлсэн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, чуулга уулзалтад оролцсон нийт зочид төлөөлөгчдөд гүн талархсанаа илэрхийлье.

Бидний цаашдын хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

Та бүхэнд ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

DISCOVER MONGOLIA  2014” УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ОЛОН УЛСЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО