Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцана
НИТХ-ын дарга Д.Баттулга
2014.09.11

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцана

Өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон холбогдох албаныхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцах ажээ. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллийг энэ үеэр байлцуулах бөгөөд сэтгүүлчдэд  зориулсан унаа Хангарьд ордны гаднаас 10.00  цагт хөдлөх юм байна.

Тэд эхлээд Сонгинохайрхан дүүргийн V ,VI, VII хороонд очиж, ажлын явцтай танилцах аж. Ажлын хэсэг өнөөдөр  нийт долоон байршилд очих юм байна.