"Нанжин-2014" наадмаас шагнал хүртсэн сурагчдыг сайд хүлээн авч уулзлаа
Нанжин-2014" залуучуудын II наадамд шагналт байрт шалгарч амжилт үзүүлсэн сурагчдыг хүлээн авлаа.
2014.09.11

"Нанжин-2014" наадмаас шагнал хүртсэн сурагчдыг сайд хүлээн авч уулзлаа

Дэлхийн 204 орны баг тамирчид оролцсон"Нанжин-2014" залуучуудын II наадамд эх орноо төлөөлөн спортын авьяас, ур чадвараа дайчлан олон улсын түвшинд шагналт байрт шалгарч амжилт үзүүлсэн сурагчдыг БШУ-ны сайд Л.Гантөмөр өчигдөр хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.

Чөлөөт бөхийн спортын мастер Б.Дөлгөөн Наньжиний тэнгэрт  эх орныхоо тугийг мандуулж, дэлхийн үеийнхээ шилдгүүдтэй өрсөлдөж, мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм.

Тэрээр залуучуудын зуны олимпийн II наадамд охидын 46 кг-ийн жинд  Болгар, Алжир, Венесуэлийн тамирчдыг дараалан цэвэр ялж шигшээ байранд БНАСАУ-ын тамирчин Ким Сонянд 5:9 оноогоор ялагдал хүлээжээ.  Манай улсаас тус наадамд 5 тамирчин оролцсон бөгөөд М.Анхцэцэг IV байрт, Ц.Хулан VII, Н.Ангирмаа VIII байрт шалгарчээ.