Намрын ногоон өдрүүд үргэлжилж байна
2014.09.12

Намрын ногоон өдрүүд үргэлжилж байна

Монголын Хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциацаас өнгөрсөн сарын 15-наас эхлэн эрт ургацын шинэ ногооны үзэсгэлэн худалдааг зохион явуулж байна.

Уг үзэсгэлэн худалдаанд 17 аймгийн 44 гаруй ногоочид оролцож байгаа юм. Ногоочид төмс, нарийн ногоо, сармис, зөгийн бал, даршилсан ногоо зэрэг нийт 10 гаруй төрлийн ногоо, бүтээгдэхүүнийг борлуулж байна.

Уг ассоциаци нь хүн амынхаа хүнсний хэрэглээг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад өрх фермерүүдийн үйл ажиллагааг дэмжиж, туслах  зорилготой төрийн бус байгууллага юм.