"Би замчин" гэрэл зургийн уралдаан зарлаж байна
Гэрэл зургийн уралдаанд оролцохыг урьж байна
2014.09.17

"Би замчин" гэрэл зургийн уралдаан зарлаж байна

Авто замын салбарын ажилчин, албан хаагчид,замын салбарын үйлдвэрлэлийн бүх үе шатанд гар бие оролцож яваа хөдөлмөрч хамт олны дунд ажил, амьдралынхаа дурсгалт торгон агшныг  өгүүлсэн “Би замчин”  гэрэл зургийн уралдаан зарлаж байна.

Авто замын  салбарт авсан алтан агшин тань Монголын авто замын  түүхийн нэгээхэн хэсэг болон үлдэнэ. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр “Би замчин” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, 2014 оны 11 сард олон нийтэд дэлгэн сонирхуулна.  

Тавигдах шаардлага:  

Уралдаанд оролцогчийн бүтээл монголд авсан зураг байх шаардлагатай ба ямар нэг  эвлүүлэг болон засвар ороогүй байх, Оролцогч нь ирүүлсэн гэрэл зургаа зохиогчийн эрхээр хамгаалах буюу шаардлагатай үед түүнийгээ батлах чадвартай байх.

Оролцогчийн овог нэр, ажлын газар, албан тушаалын тухай товч мэдээллийг хавсаргах, Гэрэл зургийн эх файл нь чанарын шаардлага хангасан байх ба флаш диск дээр хуулж авчрах, Гэрэл зурагт нэр өгч, зургийн файлыг хаана, хэзээ, хэн буулгасан тухай мэдээллийг хавсаргах.

Хэмжээ: A4 буюу 20x30  

Анхаарах зүйлс:

  Дурдсан шаардлагуудыг хангаагүй, эсвэл мэдээлэл дутуу бол хүлээн авахгүй, Ирүүлсэн бүтээлийн файлыг буцаан олгохгүй ба гэрэл зураг нь уралдаан зохион байгуулагч талын өмч болно.

Уралдааны шагнал:
I байр - мөнгөн шагнал
II байр - мөнгөн шагнал
III байр - мөнгөн шагнал

Хугацаа:
Гэрэл зураг хүлээн авах эцсийн хугацаа 2014 оны 10 сарын 15-ныг дуустал доорх хаягаар хүлээн авна.  

Холбоо барих:
96960008, 99403382

Зохион байгуулагчид:

Зам тээврийн яам Монголын авто замчдын холбоо Монголын авто замчин залуучуудын холбоо