2014.09.18

Ц.Даваасүрэн: Асуудлыг шийдэх гол гарц бол малчдыг орлоготой болгох юм

УИХ-н гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн энэ сарын 4-11 ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллалаа. Тэрээр Хөвсгөл аймгийн Мөрөн, Бүрэнтогтох , Цагаан-Уул зэрэг найман сум болон сумдын нийт 10 багийн иргэдтэй уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан юм. Энэ үеэр төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, шинээр батлагдсан хуулийн хэрэгжилт урамшууллын талаар иргэдтэй санал солилцжээ.

УИХ-н гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Хөдөөгийн иргэдэд бас нэг тулгамдаж байгаа асуудал бол залуу малчид цөөрч байна. Ихэнх нь 40-с дээш насныхан болсон. Энэ асуудлыг шийдэх гол гарц бол малчдыг орлоготой болгох юм. Тиймээс төрөөс өгч байгаа урамшуулал болох ноос ноолуур, мах сүүгээ оновчтой болгох ёстой ”гэлээ

Хөвсгөл аймгийн малчдын хувьд төрөөс малчдад олгож байгаа урамшуулал болон ойн тухай хуулийн зарим заалтууд хөдөөгийн иргэдэд хүндрэл учруулж байна гэж үзэж байгаа юм байна.

Энэ асуудлыг шийдэх гол гарц бол малчдыг орлоготой болгох юм. Тиймээс төрөөс өгч байгаа урамшуулал болох ноос ноолуур, мах сүүгээ оновчтой болгох ёстой

Үндэсний боловсруулах үйлдвэрт түүхий эдээ тушаасан малчинд ноос арьс ширний урамшууллыг олгож байгаа. Харин энэ оноос тухайн малчин хоршооны гишүүн байх ёстой гэсэн заалт нэмэгдсэн нь иргэдэд ихээхэн чирэгдэл учруулж байгааг Хөвсгөл аймгийн малчид онцолж байна.

        Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү