2014.09.19

Э.Бат-Үүл: Дөрвөн сарын нэгэн гэхэд цахим тогтолцоонд шилжинэ

Ирэх жилээс нийтийн тээврүүдийг  цахим сүлжээнд бүрэн шилжүүлэхээр нийслэлийн удирдлагууд гарын үсэг зурлаа. БНСУ-ын үндэсний компаниудын төлөөллүүдтэй байгуулж буй энэ төсөл хэрэгжсэнээр иргэд автобусанд төлбөрийн ухаалаг систем ашиглаж үйлчлүүлэх боломжтой болох аж.

Ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд  нийтийн тээврийн автобус бүрт gps суулгаж, иргэд цахим картаар үйлчлүүлэн, кондуктор ажиллахаа болино.

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл” Дөрвөн сарын нэгэн гэхэд бид энэ тогтолцоонд шилжинэ гэж тооцож бэлтгэлээ хийж байна. Ахмад настан, оюутнуудын авч буй нөхөн олговор карт руугаа шилжинэ” гэлээ.

Ухаалаг автобус төслийг ХХБ, Жи мобайль Дата карт БНСУ-н Зевс компанитай хамтарсан консерциум хэлбэрээр хэрэгжүүлнэ.Төслийн өртөг төрөөс бус компаниудаас гарч хэрэгжилтийн явцад ашгаа олохоор төлөвлөж байгаа.

Ахмад настан, оюутнуудын авч буй нөхөн олговор карт руугаа шилжинэ

Автобус ухаалаг болсноор нийтийн тээвэр цагтаа үйлчилж мөн үнэ төлбөргүй хөнгөлөлттэй зорчдог иргэдийн цахим бүртгэл бий болох юм. Энэ системд шилжсэнээр автобусны байршлийг хянаж, чиглэл маршрутыг эдийн засгийн үр ашигтайгаар төлөвлөх боломжтой болох аж. Цахим картаа буудлын ойр байрлах хүнсний дэлгүүр үйлчилгээний байгууллагууд зэрэг 500-д цэгт цэнэглэх боломжтой юм байна.

                      Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү