МАН-ын удирдлагууд Лондонг зорино
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.09.19

МАН-ын удирдлагууд Лондонг зорино

СоцИнтерний удирдах зөвлөлийн хуралдаан энэ сарын 25-нд Английн Лондон хотноо болох аж.

Уг хуралд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцохоор болж, энэ сарын 21-нд Улаанбаатар хотоос мордохоор болсон байна. Онцлоход, гурван жилийн өмнө МАН СоцИнтернийн Ази номхон далайн бүсийн хорооны хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан юм.