2014.09.19

М.Сономпил: Эрчим хүчний яам өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлаа гүйцэтгэсэн

Засгийн  газрын бүтцийн өөрчлөлтийг дагаад аль яам нь хоорондоо нийлж, сайд нараас хэн нь огцорч ,  үлдэх вэ гэсэн хүлээлтийн байдал үүсээд байна. Ерөнхий сайд хэрхэн цомхотгол хийхээ албан ёсоор мэдэгдээгүй ч 16 яамнаас 4-7 яам цомхотголд өртөх магадлалтай байгаа юм.

Эрчим хүчний сайд М.Сономпил энэ талаар хэлэхдээ “Хуучин дэд бүтцийн яам байсан. Сүүлийн жилүүдэд дэд бүтцийн чиглэлээр яамдууд тусдаа бие дааж ажиллаж байгаа. Энэ утгаараа  зам, эрчим хүч, барилгын салбарын хувьд маш их бүтээн байгууллалтууд явагдаж байна.

Нэг яам нэг бүтцэд орчихвол ажиллахад их хүндрэлтэй гэдэг үүднээс шинэчлэлийн ЗГ-аас ярилцан УИХ дээр бие даасан яам болгон өөрчилсөн. Үүний үр дүнд зам, барилга, эрчим хүчний салбарын хувьд үр дүн гарч байна.

Эрчим хүчний яамны хувьд өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлаа хийсэн. 100 хоногийн дотор эдийн засаг өөрчлөгдөнө гэж байхгүй. 

Эрчим хүчний яамны хувьд өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлаа хийсэн. 100 хоногийн дотор эдийн засаг өөрчлөгдөнө гэж байхгүй. Ерөнхий сайд засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлыг хавраас эхлэн хэлэлцсэн. Саналыг шат шатанд авч хамтран ажиллаж байгаа” гэлээ.

Шинэчлэлийн засгийн газар АН, Шударга-ёс эвсэл, Иргэний Зориг ногоон намын  хамтарсан гэрээн дээр тогтож байгаа. Яам цомхотголд өртсөн ч энэ гэрээ хүчин төгөлдөр явагдана гэдэгт итгэлтэй байгаа ажээ.