Хууль зүйн Байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймагт ажиллаа
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат энэ сарын 19-21-ний өдрүүдэд тойрогтоо ажиллав
2014.09.22

Хууль зүйн Байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймагт ажиллаа

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат энэ сарын 19-21-ний өдрүүдэд тойрогтоо ажиллаж, Баянхонгор аймагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа.

 Тойрогтоо ажиллах үеэр Баянхонгор аймгийн төвд иргэдийн санал санаачилагаар Хүүхдийн цэцэрлэг барихаар “Нэг иргэн нэг мянган төгрөг хандивлая” аян өрнөж байгаатай танилцсан юм. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат тус аяныг дэмжиж хувиасаа 1 сая төгрөгийг хандивлаж, аяныг санаачлагчдад амжилт хүслээ.  

Мөн тэрээр "ЗАЛУУСЫН ХӨГЖИЛ - 2014" чуулга уулзалтад оролцсон юм. Монголын залуучуудын холбоо, Баянхонгор аймгийн залуучуудын холбоотой хамтран зохион байгуулсан дээрх чуулга уулзалтад оролцож тус аймгийн залуучуудын холбооны үйл ажиллагааг дэмжиж  5 сая төгрөг хандивлав. Дээрх хандивыг Д.Ганбат гишүүн залуучуудын хөгжилд зориулахыг хүссэн байна.