Аварга аваргадаа хүндэтгэл үзүүлэв
УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Олимпийн алт, мөнгөн медальт аварга Н.Түвшинбаяр нар
2014.09.23

Аварга аваргадаа хүндэтгэл үзүүлэв

Азийн спортын 17 дугаар наадмын жүдо бөхийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө.

Тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэй, эмэгтэй нийлсэн таван жингийн барилдаан болсон бөгөөд -100 кг-ын жинд хүч үзсэн Олимпийн алт, мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Азийн наадмын алтан медалийн төлөө Казахстаны бөх Раковыг ялж, алтан медалийн эзэн болж, төрийн далбаагаа Инчоны  тэнгэрт мандууллаа. 

Манай жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Азийн наадмаас гурван алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, шагналт V байрт гурван бөх шалгарч Япон, БНСУ-ын ард гуравдугаар байрт шалгарсан амжилттай тэмцээнээ өндөрлөлөө.

Энэ үеэр Азийн наадмаас алтан медаль хүртсэн Олимпийн алт, мөнгөн медальт аварга Н.Түвшинбаярт УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээ өргөн барьсан юм.