Английн хөдөлмөрийн намын хуралд МАН-ынхан оролцоно
МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2014.09.23

Английн хөдөлмөрийн намын хуралд МАН-ынхан оролцоно

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат,  МАН-ын  бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэргүүтэй МАН-ын удирдлагууд Английн хөдөлмөрийн намын бага хуралд оролцоно.

Их Британийн Хөдөлмөрийн намын бага хурал жил бүрийн намар хуралддаг, 10 мянга гаруй хүн нэг дор цуглардаг Европ тивийн улс төрийн чухал үйл явдлын нэг юм. Хөдөлмөрийн намаас сонгогдсон төлөөлөгчид, үйлдвэрчний эвлэл, социалист, нийгэмлэгүүдийн төлөөллөөс гадна олон улсын зочид төлөөлөгчид ажиглагчаар оролцдог.

Энэ үеэр нийгэм, улс төр, эдийн засаг, залуучууд, эмэгтэйчүүд гээд тодорхой чиглэлээр 400 гаруй салбар хуралдаан хуралдаж, үзэсгэлэн яармаг болж, оролцсон хүн бүр чөлөөтэй санал бодлоо солилцох боломжийг олгодог юм байна. Хуралд оролцогчид энэ сарын 27-нд эх орондоо ирнэ.