Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.09.24

Н.Удвал: Эрүүл мэндийн ноцтой хүндрэл учрахаас өмнө шуурхай удирдах боломжийг бүрдүүлнэ

Эрүүл мэндийн яамны харъяа Нийгмийн  Эрүүл мэндийн шуурхай удирдлагын төв үүд хаалгаа нээлээ.

Энэ төвийг нээснээр  Монгол орны 21 аймаг болон Манила дахь ДЭМБ-ын бүсийн төвтэй шууд холбогдох боломжтой болж байгаа юм.

Манай улсад сүүлийн таван жилд томуугийн цар тахал, үер, зуд, орчны бохирдол гэсэн нийгмийн эрүүл мэндийн асуудал анхаарал татаж байгаа.

Тиймээс үүнээс урьдчилан сэргийлж, эрт илрүүлэх, түргэн үр дүнтэй хариу арга хэмжээг авч ажиллахын тулд бүсийн хэмжээнд Монгол улсад анхлан Шуурхай удирдлагын төвийг ДЭМБ-ын хөрөнгө оруулалт болох 100 гаруй мянган доллар  мэргэжил арга зүйн дэмжлэгээр байгуулжээ.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Тус төвийг Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг удирдах, урьдчилан сэргийлэх, хор уршгийг бууруулах, салбаруудыг бэлэн байдлыг хангаж хүн амд нийгмийн эрүүл мэндийн ноцтой хүндрэл учрахаас өмнө шуурхай удирдах ийм шаардлагыг бүрдүүлж байгаагаараа онцгой ач холбогдолтой”  гэлээ

Бэлэн байдлын иж бүрэн тогтолцоо бүрдүүлснээр хүний амь нас эдийн засаг нийгэмд үзүүлэх хохирлыг багасгаж чадна гэдгийг Эрүүл мэндийн салбарынхан хэлж байсан юм.

Эрүүл мэндийн ноцтой хүндрэл учрахаас өмнө шуурхай удирдах ийм шаардлагыг бүрдүүлж байгаагаараа онцгой ач холбогдолтой

Ингэснээр хариу арга хэмжээнд мөнгө зарцуулахаас илүү үр дүнтэй алхам  аж.  Аудио видео удирдлагын төвөөр дамжуулж холбогдох шуурхай удирдлагын төв нь үндэсний төвүүдээс ирсэн үйл явдлын мэдээнд эрсдлийн үнэлгээ хийж эргэн мэдээллээр хангах зайн сургуулилалт хийх зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.

                                 Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү