Гадаад хэргийн сайд нартай уулзлаа
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд
2014.09.24

Гадаад хэргийн сайд нартай уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Лихтенштейн, Арабын Нэгдсэн Эмират, Албани, Исландын гадаад хэргийн сайд нартай уулзлаа.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 чуулганд оролцох явцдаа Лихтенштейний Вант Улсын Гадаад хэрэг, боловсрол, соёлын сайд Аурелиа Фрик, Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн Төрийн сайд Реем аль-Хашими, Бүгд Найрамдах Албани Улсын Гадаад хэргийн сайд Дитмир Бушати, Бүгд Найрамдах Исланд Улсын Гадаад хэргийн сайд Гуннар Браги Свейнссон нартай  9 дүгээр сарын 23-ны өдөр Нью Йорк хотноо уулзлаа.

Гадаад харилцааны сайд Л. Болд Монгол Улс Лихтенштейний Вант

Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн Төрийн сайд Реем аль-Хашимитэй хамт

Улстай  банк, санхүү, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж, эдгээр салбарт мэргэжилтнүүдээ сургах хүсэлтээ илэрхийлсэн.

Энэ онд Албани улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Албанийн Парламентын дарга болон Гадаад хэргийн сайдыг  өөрийн оронд хүлээн авч айлчлуулах нь хоёр  орны  харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засгийн салбарт өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж  байгаагаа онцлон тэмдэглэв.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн Төрийн сайд Реем аль-Хашими  хоёр орны  хоорондох худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах санал  дэвшүүлэв.

Исланд Улсын Гадаад хэргийн сайд Гуннар Браги Свейнссон  Монгол Уссыг НҮБ болон Арктикийн зөвлөлийн хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийлж, Монгол  Исландын харилцааг боловсрол, байгаль орчны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх,  хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа  энэ үеэр илэрхийлэв.

Бүгд Найрамдах Исланд Улсын Гадаад хэргийн сайд Гуннар Брагитай хамт

Албани Улсын Гадаад хэргийн сайд Дитмир Бушатийн хамт