Сономпил.М 2014.09.25 | Сонин: Ардчилал

М.Сономпил: Дулааны хувьд 500 МВт хүчин чадал шинээр бий болж байна

М.Сономпил: Дулааны хувьд 500 МВт хүчин чадал шинээр бий болж байна
Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн М.Сономпил

Улсын Их хурлын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон бусад албаны хүмүүс дулаан, цахилгааны эх үүсвэрийн өргөтгөл, шинэчлэлийн ажилтай газар дээр нь очиж танилцлаа.

Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн М.Сономпилтэй ярилцсан юм.

-"ДЦС-4"-ийн өргөтгөлийн явцтай танилцлаа. Хэдийд дуусах төлөвтэй байна вэ?

Эрчим хүчний бүтээн байгуулалтын ажил тасралтгүй үргэлжилж байгаа. "ДЦС-4"-ийн 123 МВт-ын турбин генераторыг суурилуулахаар ажиллаж байна. Ирэх сарын 15-ны өдөр турбиныг туршилтын журмаар эргүүлж эхэлнэ. Тохируулгаа 45 хоногийн дотор хийснээр бүрэн хүчин чадлаараа ажиллах юм.

-Эрчим хүчний үнийг нэмэх тухай та юу хэлэх бол?

Өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгээд байгаа боловч цахилгааны хэрэглээний үнэ үйлдвэрлэж буй өөрийн өртгөөс доогуур байхаар

Цахилгаан эрчим хүчний хангамж 172 МВт-аар нэмэгдэнэ

алдагдал  гарах нөхцөл бүрдэнэ.

Бид бүх ажлаа зээлээр хийж байгаа шүү дээ. 5-8 жилийн хугацаатай. Тэгэхээр бид тооцохдоо эрчим хүч, дулааны үнийг тодорхой хэмжээнд өсгөсөн. Өнөөдрийн байдлаар өсгөөгүй байгаа учраас эргэн төлөлт дээр хүндрэл учрах юм. Зөвхөн манай систем, эрчим хүчний тогтолцоогоор хязгаарлагдахгүй Засгийн газрын өр төлбөр хугацаандаа төлөгдөхгүй хүнд байдал  үүснэ гэж харж байгаа.

-Өнөөдөр дулаан, цахилгааны бүтээн байгуулалттай танилцлаа. Одоо үргэлжилж буй ажлууд нийт хэдий хэмжээний хэрэгцээ хангах вэ?

Цахилгаан эрчим хүчний хангамж 172 МВт-аар нэмэгдэнэ. Энэ бол "ДЦС-3" болон Дархан, Эрдэнэтийн дулаан, цахилгааны станцыг нэмсэн хэмжээний том өргөтгөл. Өөрөөр хэлбэл, нийт хэрэглээний 30 хувийг хангана.

Ингэснээр цахилгааны хэрэглээгээ Монгол Улс өөрөө өөрийгөө хангачихна

Өнөөдөр суурилагдсан хүчин чадал 815 МВт, түүн дээр нэмж байна гэсэн үг. Хэрэв Салхитын хүчин чадлаа нэмбэл мянган МВт давж байгаа хэрэг. Ингэснээр цахилгааны хэрэглээгээ Монгол Улс өөрөө өөрийгөө хангачихна. Мэдээж хэрэг ОХУ, Хятад улсаас урьдын адилаар эрчим хүч импортолно. Гэхдээ тэр хэмжээ 40-50 хувиар буурах тооцоо гарсан.

Дулааны хувьд 500 МВт хүчин чадал шинээр бий болж байна. Өнөөдрийн байдлаар 1500 МВт дулаан суурилагдсан хүчин чадалтай. Тэгэхээр 30 орчим хувиар нэмэгдлээ гэсэн үг. Одоогийн байдлаар манай яаман дээр шинээр барьсан барилгад дулаан авах хүсэлт ирүүлсэн нийт дүнг харахад 80 орчим МВт байна. Гэхдээ бусад бүх шинэ барилгыг оруулахад өнөөх 500 МВт хүрчихнэ.