Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр
2014.09.26

Д.Ганбаяр: Бүх материалаа бүрдүүлсэн бол санхүүгийн зохицуулах хороо хурдан шийддэг

Эдийн засгийн тулгуур хоёр багана болох Санхүүгийн болон хөрөнгийн зах зээлээ хамт хөгжүүлэх бодлого өгүүлэгдэж байгааг судлаачид хэлж байна.

Үнэт цаас цөөн хэдэн  хүний гар дээр төвлөрсөн учраас асар их баялагтай манай улсын хөрөнгий зах зээл унтаа байдалд орсныг мэргэжилтнүүд сануулж байгаа аж.

Өнөөдөр хөрөнгийн бирж дээр нийтдээ зургаан сая төгрөгийн хувьцааны арилжаа хийгджээ. Банкны зөвхөн нэг салбар тооцооны төв ч өдөртөө ийм бага арилжаа гүйлгээ хийдэггүй. Монголын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй ААН-үүдийн хувьцааны бараг 70 хувь нь 1000 хүрэхгүй хүний гар дээр төвлөрчихсөн.

Эдгээр хүмүүс хувьцаанаасаа тодорхой хэмжээний ноогдол ашиг хүртээд сурчихсан учраас тэд хувьцаагаа арилжаалахыг хүсдэггүй аж. Бас нэг шалтгаан нь ААН-үүд хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж хөрөнгө босгоно гэдэг маш том даваа байдаг. Олон шат дамжлага туулж байж маш их зардал гаргадаг учраас энэ зах зээл рүү явахаасаа өмнө банкнаас мөнгө зээлэхийг илүүд үздэг байна.

Монголын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй ААН-үүдийн хувьцааны бараг 70 хувь нь 1000 хүрэхгүй хүний гар дээр төвлөрчихсөн

Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр “Үе шатны хувьд тодорхой хэмжээний шат дараалалтай. Зургаа долоохон хувьцаа гаргахад ажилладаг компаниуд иргэддээ ямар материал бүрдүүлэх шаардлагатайг нь сайн ойлгуулж чаддаггүй.

Бичиг баримтын бүрдүүлэхэд төсөл боловсруулж, үнэлгээ хийлгүүлэн, хуулийн зөвөлгөө авах гээд  3-6 сарын хугацаа шаарддаг. Бүх материалаа бүрдүүлсний дараагаар бол хөрөнгийн бирж санхүүгийн зохицуулах хороонд хурдан шийдэгддэг. Шинэ гарсан үнэт цаасны хуулиар эхлэн хорооноос зөвшөөрөл авах шаардлагагүй болсон” гэлээ.

Банкнаас мөнгө зээлэх, хувьцаа гаргаж хөрөнгө босгох хоёрын хооронд асар том ялгаа байдаг. Банкнаас зээлсэн нь хүүгээ төлөх гэж хүүлүүлсээр зарим нь дампуурдаг бол харин хувьцаа гаргасан нь ашигтай ажиллах тоолонд хувьцааных нь үнэ ханш өсөх замаар үйл ажиллагаагаа тэлэх боломж олддог.

Манай улс төрийн өмчийн ашигтай ажиллаж байгаа байгууллага болгоноо хувь хүнд дуудлага худалдаа, тендерээр зарах төсөл гаргачихаад байгаа нь бид хөрөнгийн зах зээлээ хэр зэрэг харж анхаарч байгаагийн нэг илрэл юм.

                             - Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү