Г.Баярсайхан К.Илюмжинов нар уулзав
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов нар
2014.09.30

Г.Баярсайхан К.Илюмжинов нар уулзав

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ОХУ-ын Халимагийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч асан, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов нар уулзжээ.

Байнгын хорооны дарга Г.Баярсайхан Кирсан Илюмжиновтой уулзах үеэрээ Монгол, Халимагийн парламентын бүлэг байгуулагдсаныг дуулгасан байна. Мөн хоёр орны бүс орчмын байгаль хамгааллын асуудлаар хамтран ажиллах талаар хэлэлцжээ.

Түүнчлэн Г.Баярсайхан, К.Илюмжинов нар манай улсад шатрын спортыг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон байна. Г.Баярсайхан гишүүн шатар тоглох хоббитой, шатрын спортыг сонирхдог нэгэн аж.