Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах  хурлын удирдамж
Хүрэл Тогоот 2013 үеэо
2014.09.30

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах хурлын удирдамж

НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЗАЛУУ 
ЭРДЭМТДИЙН ХОЛБОО

THE ASSOCIATION OF YOUNG SOCIAL SCIENTISTS

Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах 
хурлын удирдамж

Нийгэм Хүмүүнлэгийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн Холбооноос тухайн салбарт эрдэм шинжилгээний ажил хийж буй 35 хүртэлх насны докторын зэрэг хамгаалаагүй залуу судлаачдаа дэмжих зорилго бүхий “Хүрэлтогоот-2014” эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах хурлыг 2014 оны 10-р сарын 17-нд зохион байгуулна.

Та бүхэн тус бага хуралд оролцсоноор нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны чиглэлээр хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын сүүлийн үеийн ололт амжилтаас суралцах, мэдээлэл авах, харилцан санал солилцох, улмаар хамтран ажиллах, БШУ-ны сайдын шилдэг залуу 2 судлаачид олгодог тус бүр 4 сая төгрөгийн “Грант”, мөн тусгай байрын 2 шагналыг тус бүр хүртэх боломжтой.

Нэг: Бага хуралд оролцож илтгэл хэлэлцүүлэх мэргэжлийн ерөнхий чиглэлүүд:

1.Хэл-Утга зохиол
2.Түүх-Архелоги
3.Хууль-Эдийн засаг-Бизнесийн удирдлага
4.Сэтгүүлзүй-Олон нийтийн харилцаа
5.Улс төр-Социологи-Философи
6.Сэтгэл судлал-Боловсрол судлал-Нийгмийн ажил

Хоёр: Илтгэлийг Нийгэм Хүмүүнлэгийн Шинжлэх Ухааны Залуу Эрдэмтдийн хурал зохион байгуулах комисст 2014 оны 10-р сарын 06-ны Даваа гаригт багтаан цахим хаягаар ирүүлсэн байна. 

Илтгэлийг тусгай загвараар бэлдэнэ. /хавсаргав/
Илтгэл хүлээн авах хаяг: Е–mail: doljinsuren2012@gmail.com, 
Утас: 88027108

Судлаач тухайн илтгэлийг өмнө нь хэлэлцүүлж, хэвлүүлээгүй байна. 

PS:ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, МУБИС-ийн Хүмүүнлэг нийгмийн ухааны сургууль, МУИС, Улаанбаатар сургууль, СЭЗДС, ШУА-ийн Хэл зохиол, Түүх, Археологийн хүрээлэнгүүдэд манай зохион байгуулах хүмүүс ажиллаж байгаа тул эдгээр хүмүүст хандан хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. 

НШУЗЭХ-ны Удирдах зөвлөл
Хурал зохион байгуулах комисс