Тэгшбаяр.Н 2014.09.30 | Телевиз: МН25-р суваг

Н.Тэгшбаяр: Хосолсон эрчим хүчний эх үүсвэртэй байх асуудал их чухал

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр

Цөмийн эрчим хүчний  салбарт дэлхийд тэргүүлэгчдийн тоонд Франц улс багтаж байна. Тус улсын туршлагыг Монгол улсын хөрсөнд буулгаж хэрэгжүүлэх боломжийг энэ салбарын эрдэмтэн судлаачид хөндөн ярилцлаа.

Цөмийн 58 ректорын парктай Франц улс өнөөдөр аж үйлдвэрийн группууд болон жижиг дунд үйлдвэрлэлийнхээ 60 жилийн тогтмол хөрөнгө оруулалтын үр дүнд Дэлхийн эрчим хүчний салбарт АНУ-ын дараа буюу хоёрт бичигдэж дэлхийд хэдийнээ хүлээн зөвшөөрөгджээ.

Түлш үйлдвэрлэх боловсруулах дахин ашиглах хэрэглэлтээрээ одоогийн байдлаар тэргүүлж байгаагаас гадна цөмийн эрчим хүчний станц барих тэдгээрийн тогтмол хяналт засвар үйлчилгээгээрээ шилдгүүдийн нэг болж чадсан байна.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр “Өнөөдөр дэлхийн улс орнуудад  зөвхөн нэг эх үүсвэрээс хамааралтай эрчим хүчний бодлого бол эдийн засгийн аюулгүй байдал, үндсэн аюулгүй байдалд ч сайнаар нөлөөлөхгүй юм байна гэж үзэж байна. Тиймээс хосолсон эрчим хүчний эх үүсвэртэй байх асуудал их чухал.

Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс 11 хувийн хэрэглээгээ хангаж байгаа юм

Энэ хүрээнд цөмийн эрчим хүч, нүүрсний, усны гэх мэт эрчим хүчнүүдийн  зөв харилцааг бий болгох нь чухал байна. Хятадад 20 гаруй ректор ажиллаж, шинээр байгуулагдаж байна. Манайх цацрагийн идэвхит ашигт малтмал, цөмийн энергийн талаар баримтлах бодлогоо их хурлаас баталчихсан. Ирээдүйд эрчим хүчний тогтвортой эх үүсвэр болох цөмийн эрчим хүчийг ашиглах ёстой гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.

Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс 11 хувийн хэрэглээгээ хангаж байгаа юм. Өнөөдөр дэлхий нийтээрээ 437 ректор ажиллаж байна. 

 - Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү-