УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү
2014.09.30

Г.Батхүү: Хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтад их өөрчлөлтүүдийг хийнэ

Тусгай зөвшөөрөл хяналт шалгалтыг цөөлөх үүднээс хяналтын тухай хуулийн төслийг боловсруулаад байна. Энэхүү хуулийн төслийг олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлж санал бодлыг нь сонслоо.

Мэргэжлийн хяналтын газар өнөөдрийн байдлаар 30 гаруй чиглэлд хяналт шалгалт хийдэг. Үүний 10 гаруй нь бусад төрийн байгууллагуудтай чиг үүрэг давхцаж байгааг хууль санаачлагчид хэлж байлаа.

Түүнчлэн хуулийн төсөлд хяналт шалгалт хийх явцыг илүү нарийн тодорхой болгож өгчээ. Тухайлбал мэргэжлийн хаяналтын байцаагч зөрчил гаргасан ААН-ийг 7-14 хоног битүүмжилж үйл ажиллагааг нь зогсоох эрхтэй. Тэдний гол чиг үүрэг нь хянах шалгах, лацдах биш харин урьдчилан мэдээлэл өгч болзошгүй осол аваар зөрчлөөс сэргийлэх гэлээ.

Мэргэжлийн хяналтын газар өнөөдрийн байдлаар 30 гаруй чиглэлд хяналт шалгалт хийдэг

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү “Одоогийн барьж байгаа бидний гол чиг хандлага бол хяналтын байгууллага бол зөрчил гаргасны дараа таслан зогсоодог, хаадаг, торгодог байгууллагаасаа илүүтэй урьдчилан сэргийлэх сургах зөвөлгөө өгөх хамтарч ажиллах хэлбэр рүү нилээд оролцсон ийм байгууллага болох юм. Нөгөө талдаа хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт тал дээр бид нилээн их өөрчлөлтүүдийг хийе гэж бодож байгаа” гэлээ

Энэ хуулийн төсөл 52 зүйл 8 бүлгээс бүрдэж байна. Намрын чуулганаар хэлэлцээд батлагдчихвал үүнийг дагаад 80 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орох шаардлагатай болно гэж хэлж байсан юм.