Хүн болгон хөдөлмөрлөж гэмээнэ хямралаас гарна гэж Ж.Энхбаяр гишүүн алтайчуудад зөвлөжээ
2009.05.14

Хүн болгон хөдөлмөрлөж гэмээнэ хямралаас гарна гэж Ж.Энхбаяр гишүүн алтайчуудад зөвлөжээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр цагаан сарын дараахан аймгийнхаа сумдаар ороод иржээ. Түүний очсон сум бүрийн Соёлын төвд дор хаяж 100 гаруй хүн зайгүй шахам чихэж сонгосон гишүүнээ асуултаар булж гарсан гэсэн. Нэг үеэ бодвол мэдээллээр цангахын зовлонгүй болсон хөдөөгийнхөн голдуухан хямрал тойрсон сэдвээр л халуун яриа, мэтгэлцээн өрнүүлсэн аж. Гишүүний хувьд хүн бүр дор бүрнээ хөдөлмөрлөж боломж бололцоогоо дайчилж гэмээнэ хямралын үүдийг хааж чадна. Хамгийн гол нь хэн надад зүгээр юм өгөх бол гэдэг бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй гэж ухуулж явжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.