“Хантайшир” дэвжээ дуутай боллоо
2009.07.14

“Хантайшир” дэвжээ дуутай боллоо

Тун удахгүй Үндэсний их баяр-наадам болно. Тэрэлж дэх Туулын эхэнд нэг гал болон бэлтгэлдээ гараад байгаа Говь-Алтай аймгийн  харьяат улс, аймгийн цолтой 50 гаруй бөхчүүдийн эр бяр ид жагсч байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд амжилт нь анзаарагдам ахиж хүчитнүүдийн зүрхэнд шар ус хуруулах болсон Алтайн аатай бөхчүүдийн амжилтын нууцыг бөх сонирхогчид болон мэргэжилтнүүд ердөө л нэгдсэн бэлтгэл сургуулилт хийх боломж нөхцлийг бүрдүүлж өгсөнтэй холбож үздэг юм билээ.
Энэ дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Ж. Энхбаярын тэргүүлдэг “Хантайшир” бөхийн дэвжээний тухай дуу бэлэн болжээ. Шүлгийг Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан, аяыг хөгжмийн зохиолч Х.Бямбабаяр зохиосон байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.