Н.Энхбаярыг Солонгос улсын иргэн болсон гэх мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна гэв
2014.10.06

Н.Энхбаярыг Солонгос улсын иргэн болсон гэх мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна гэв

Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өнгөрсөн сард БНСУ-ын нэгэн шар хэвлэлд иргэншлээ солих хүсэлт тавьсан гэх мэдээлэл гараад байсан ч намынх нь гишүүд үгүйсгэсэн билээ. 

Тэд хэзээ ч ийм зүйл болохгүй хэмээж байсан бөгөөд хэзээ ч ийм зүйл болохгүй, намын журмын нөхдөө орхихгүй гэсэн юм. 

Тэгвэл энэхүү мэдээллийг БНСУ-ын томоохон өдөр тутмын хэвлэлд Н.Энхбаяр Солонгос улсын иргэншил хүссэн талаарх мэдээлэл тавигджээ. Уг мэдээлэлд дурьдснаар бол Н.Энхбаяр нь тус улсын иргэн болохын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалтай байсныг мөн онцлон бичсэн байна. 

Энэ талаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодруулахад “Тийм зүйл болоогүй. Ор үндэслэлгүй мэдээлэл. Улс төрийн зорилгоор тарааж байгаа мэдээлэл байна. Зохион байгуулалттай тарааж байна.  Монголд ирүүлэхгүй гэсэн, ирэхээс нь айж байгаа хүмүүсийн хийж байгаа ажил. Монголд ирэх нь ирнэ. Хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй. Эмчилгээ нь дуусаад эх орондоо ирнэ” гэсэн мэдээлэл өглөө.