МТШХХГ–ын Ц.Жадамбаа
2014.10.06

Ц.Жадамбаа: Салбарт ямар дэвшил гарсан талаар олон зүйлийг иргэдэд харуулж байгаагаараа онцлогтой

Өдөрлөгт өргөн нэвтрүүлэг тоон системд шилжсэнээс эхлээд үүрэн телефоны төрөл бүрийн боломжууд, банкны салбарын цахим үйлчилгээ гээд хамгийн  сүүлийн  үеийн мэдээллийг багтаасан байна.

Өдөрлөгт мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн болон хувийн хэвшлийн ААН-үүд өөрийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, тоног  технологийн шинэчлэлийн талаар иргэд олон нийтэд мэдээлэл өглөө.

 МТШХХГ–ын Ц.Жадамбаа дарга "10 сарын 4,5-ны өдрүүдэд Монгол улсын Ерөнхий сайдын харъяа Цөмийн энерги, МТШХХГ Чингисийн талбайд хоёр өдөр нээлттэй өдөрлөг явуулж байна.

Үүний давуу тал нь энэ тухайн салбарт ямар төслүүд хэрэгжсэн, үр дүн нь ямар байна, салбарт ямар ямар дэвшил гарсан талаар маш олон зүйлийг иргэдэд танилцуулж байгаагаараа нэгдүгээрт онцлогтой, хоёрдугаарт ямар нэгэн урилгагүйгээр нээлттэй гэдгээрээ иргэд хэзээ ч ирж үзэх боломжийг бүрдүүлж байна. Мөн манай салбарын хувьд эдгээр өдрүүдэд маш их сюрпризтэй , онцлогтой байгаа”  гэлээ.

Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү