"Сэргийлэгч" сэтгүүл хэвлэгдэн гарлаа
БГД-ийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат
2014.10.10

"Сэргийлэгч" сэтгүүл хэвлэгдэн гарлаа

    Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Сэргийлэгч” сэтгүүлийн  гурав дах дугаар хэвлэгдэн гарлаа.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн цагдаагийн ажил бус иргэд таны оролцоо юу юунаас илүү үгүйлэгдэж байгааг энэ удаагийн дугаараараа дамжуулан илэрхийлэхийг хүссэн юм.

Түүнчлэн дүүргийн Гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар тодруулж, цагдаагийн хэлтсүүдийн мэдээ мэдээллийг тоймлон бэлтгэлээ.

Зуны зугаатай өдрүүдийг үдэж, намрын налгар өдрүүдтэй хамт “ Сэргийлэгч” сэтгүүлийн гурав дах дугаараа танд хүргэж байна.