Болд.Л 2014.10.10 | Сайт: Vip76.mn

Л.Болд: Хүний амь настай холбоотой тусгай зөвшөөрөл олгосон этгээд хариуцлага хүлээдэг болох ёстой

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд асуулт асуув.

"Хуулийн төслийн 16, 20-р зүйлүүдэд дээр үнэт цаас үйлдвэрлэх асуудал туссан байна. Төрөөс үнэт цаас  үйлдвэрлэдэг,  түүнийг нь барьцаалж болдог энэ үзэл санаа хэвээр үлдэхээр л буруу болох гээд байна.

Ашигт малтмал дээр энэ маш их гардаг. 200, 300-аар лиценз аваад, наймаа хийгээд явдаг зарчим хэвээр үлдчих гээд  байна. Энэ дээр Байнгын хороо ямар байр суурьтай байгаа вэ?Миний бодлоор лавлагаа авдаг, код авдаг, онлайнд шалгаж болдог байх нь зүйтэй санагдана.

Мөн нэг асуудал хуулийн дэндүү хатуу гаргаж байна. Амьдрал баялаг шүү дээ. Тухайлбал эрүүл мэндийн салбар байна.Сая элэгний С вирусийн эсрэг эмийг зөвшөөрсөн. Энэ эмийг АНУ, болон бусад олон улс хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Гэтэл монгол улс хуулиараа хүлээн зөвшөөрөх гэсээр байтал тэр хугацаанд хэдэн хүний амь нас хохирч байгаа бол? Үүнийг бид шийдэх ёстой" гэв.