МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2014.10.10

Г.Шийлэгдамба: Гэрээнд өөрчлөлт орохгүйгээр үргэлжлэх байр суурь хэвээр хадгалагдаж байгаа

МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдлаа.

МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Манай намын гүйцэтгэх товчоо цаг үеийн нөхцөл байдалтай холбож хуралдаан хийлээ. Бид хоёр асуудлыг хэлэлцсэн.

Өнөөгийн Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотой үүсч буй нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл хийгээд, Засгийн газарт байгуулсан гэрээнийхээ хүрээнд цаашид өөрчлөлт орохгүйгээр үргэлжлэх байр суурь  хэвээр хадгалагдаж байгаа.

Намын дарга маань хүрэлцэн ирсэн учраас цаашдаа хуралдаа хамтдаа оролцож асуудлыг хамтран шийдвэрлэх болно. Бүтцийн өөрчлөлттэй холбоотой намуудын гэрээний хүрээнд цаашид хэвээр хадгалагдах харьцааны асуудал эхлээд яригдана. Тодорхой шийдвэрт хүрсний дараа эдгээр сайд нараа эргээд ажиллуулах уу, дан дээл давхар дээлний асуудалтай уялдуулах нөхцөл байдал үүсгэх үү зэрэг асуудлыг дараагаар нь хэлэлцэнэ”  гэлээ.

            Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү