Ахмад Уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгууллаа
Нээлтэнд МАЧХолбооны тэргүүн Г.Баасан тэргүүтэй хүмүүс оролцлоо.
2014.10.13

Ахмад Уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгууллаа

МАЧХолбооноос Ахмад уран бүтээлчдийн үзэсгэлэнг Олон Улсын Ахмадын өдрийг угтан Соёл спорт, аялал жуулчлалын Яамны харьяа Монголын уран зургийн галерейтэй хамтран зохион явууллаа.

Уг ажлыг 9 сарын 9-нөөс эхлэн радио телевизээр олон нийтэд зарласны үндсэн дээр ОНХА мэргэжилтэн Оюунчимэг мөн УЗГалерейн ажилтнууд бүртгэн авч нийт оролцох бүтээлээ бүртгэж авсан.

Нийт бүртгэлд авсан бүтээлүүдийг уран зургийн галерейд байршуулан хаягжуулах ажлыг хийж Үзэсгэлэнг 2014.9.30ны 16 цагт нээж, уг нээлтэнд УЗГ захирал Н.Батбаатар, МАЧХолбооны тэргүүн Г.Баасан, ГХАЕМенежер Ч.Дариймаа, ОНАтэргүүн Амгаланбаатар. Тунгалаг, ОНХА мэргэжилтэн Оюунчимэг, туслах Дэлгэрзаяа зэрэг хүмүүс оролцлоо.

Ахмад уран бүтээлчдээс Совдын Лувсанзундуй, Мядагын Даваацэрэн, Найдандоржийн Нямжав. Санжхүүгийн Цэнд, Даржаагийн Уранчимэг, Батжаргалын Алтангэрэл. Шаравын Чойжил зэрэг 50-иад хүмүүс идэвхтэй оролцлоо. Үзэсгэлэнд оролцсон бүх Уран бүтээлчдэд МАЧХолбоо. УЗГалерей хамтран тэдний идэвх зүтгэл гарган оролцсоныг батламжилж “Талархал”-ын гэрчилгээ гардууллаа.