Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2014.10.13

Н.Тэгшбаяр: Цөмийн энергийн газар бол хуулиа хэрэгжүүлдэг, хяналтаа хийдэг байгууллага

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяртай ярилцлаа

-Энэ гэрээг байгуулснаар Монгол улсад ямар ашигтай вэ? 

Анх 1973 онд Дубнайд байдаг цөмийн судалгааны нэгдсэн институттэй хамтарч ажилласнаас хойших хамгийн том хамтын ажиллагааны гэрээ болж байгаа.

Ингэснээр  зөвхөн Оросд болон хоёр улсын хооронд бүс нутгийн 10 орны хамтарсан судалгаанд манай цөмийн физикчид оролцдог байсан бол дэлхийн хамгийн том цөмийн судалгааны төвтэй Засгийн газар хамтарч ажиллаж энэ чиглэлийнхээ хүмүүсийг явуулж хамгийн сүүлийн тоног төхөөрөмжөөр энергийн болон цөмийн физикийн салбарын судалгаа шинжилгээг албан ёсоор хийн оролцох боломжтой болсноороо давуу талтай.

-Цөмийн зэвсэгтэй болохыг эсэргүүцдэг, цөмийн эрчим хүчтэй болохыг нээх таашаадаггүй байдал ажиглагдаж байна. Энэ талаар ?

Цөмийн эрчим хүчийг ашиглах бодлогыг хорьсон юм бол дэлхийд байхгүй. Харин цөмийн зэвсэггүй байх ёстой гэдэг бодлого явж байгаа.  Цөмийн технологийн энхийн хэрэглээ үүнийг бүх салбарт хэрхэн яаж ашиглах эрчимжүүлэхийг атомын гэрээ агентлагаас дэмжиж байгаа. Энэ хүрээнд бид тодорхой хамтын ажиллагаанууд тасралтгүй сүүлийн 51 жил хийж ирсэн байна.

-Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахыг зөвшөөрч байгаа хэрнээ цаагуураа өөр бодлоготой байна уу. Гадны нөлөө байгаа юм биш биз ?

Үүнтэй холбогдуулан хэлэхэд Казакстан улс 20 жилийн өмнө манайхтай адилхан байсан. Одоо дэлхийн нэг номерын ураны экспортлогч болсон байна. Бид бол энэ төвшинд өрсөлдөх ураны нөөц хангалттай бий.

-Монгол улсад эрчим  хүчний өөр баялаг их бий. Нүүрс, нарны эрчим хүч гэх мэт. Ийм байхад яагаад заавал цөмийн эрчим хүчийг ашиглах гээд байгаа юм бол?

-Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү