Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
2014.10.13

Э.Бат-Үүл: Сангийн сайд татвар нэмэхгүй гэж худлаа ярихаасаа яагаад ичдэггүй юм бэ

Сангийн сайд ирэх онд татвар нэмэхгүй, шинээр татвар бий болохгүй гэж мэдэгдсэн. Харин хотын удирдлагууд Сангийн сайдын дээрх мэдэгдлийг эсэргүүцэж байна.

Учир нь энэ оны төсвийн байдлаас шалтгаалаад хот өөрийн урсгал зардал болон боловсрол, эрүүл мэндийн салбар дах 350 орчим тэрбум төгрөгийг өөрсдөө босгох болчихоод байна.

Үүнийг хот ганцаараа дийлэхгүй.Тэгэхийн тулд тээврийн хэрэгсэл ашигласан болон үл хөдлөх хөрөнгийн татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэж мэдэгдсэн.

Гэтэл энэ нь ирэх онд ямар ч татвар нэмэгдэхгүй гэсэн Ч.Улаан сайдын мэдэгдэлтэй зөрчилдөөд байгаа юм. Энэ талаар хотын дарга хэлэхдээ “Би өчигдөр Ч.Улаан сайдын ярихыг сонсоод энэ яагаад ичдэггүй юм бэ гэж их гайхсан. Үнэн хэрэг дээрээ дөрвөн ч төрлийн татварыг нэмэх хууль өргөн барьсан байгаа. Тэгснээ татвар нэмэхгүй ч гэх шиг. Мөн Улаанбаатарыг зөндөө тэжээлээ гэж, уучлаарай яг үнэндээ бол Улаанбаатар засгийг тэжээж байгаа” гэж хэллээ

Дээрх шийдвэр хотын эдийн засагт маш хүнд нөхцөл байдалд оруулна гэж хэллээ. Тиймээс жилд нэг удаа авдаг татвараа нэмснээр л 350 тэрбум төгрөгийг босгох боломжтой юм гэж хотын дарга хэллээ.