Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2014.10.14

Д.Ганхуяг: Баяжмалын дараагийн үе шат буюу катодын зэс үйлдвэрлэж эхэллээ

Орхон аймагт жилд 10 мянган тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үндэсний томоохон үйлдвэр байгуулагдлаа.

Тус үйлдвэрийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр, үлдсэнийг нь “Ачит эхт” компани эзэмшиж байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Өнөөг хүртэл баяжмал буюу дандаа түүхий эд гаргаж байсан. Одоо бол баяжмалын дараагийн үе шат буюу катодын зэс үйлдвэрлэж эхэллээ. Бас нэг онцлог нь орхисон байсан балансийг ойлыг ажиглаж байгаа юм. Улсын төсөвт 10 жилийн хугацаанд гэхэд ямар ч байсан 200 гаруй сая долларын орлого орохоор байгаа” гэлээ.

Шинээр байгуулагдсан Ачит эх компани нь 10 мянган тонныг боловсруулах хүчин чадалтай. Улсын төсөвт татвараар 3,8 тэрбум төгрөг төвлөрүүлж 2013 онд орон нутагт 103 сая төгрөгийг оруулжээ.

                                   -Дэлгэрэнгүйг бичлэгнээс үзнэ үү