Бие даагч гишүүдэд гадаадаас 2490 захидал иржээ
Бие даагч гишүүд: Ч.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар
2014.10.15

Бие даагч гишүүдэд гадаадаас 2490 захидал иржээ

Гадаадад амьдарч байгаа монгол иргэдээс бие даагч гишүүдээр дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга З.Энхболд нарт захидал ирүүлжээ.

Уг захидалд Монголын улс төр, нийгэм, эдийн засагт гадныхны ноёрхлыг тогтоох гэсэн хэт улайрсан үйлдлүүд, тэдний гар хөл болсон монгол улс төрчдийн жинхэнэ нүүр царай тодорч байгаад түгшиж байна гээд Газрын тухай хууль болон Цөмийн энергийн талаар хуулийн төслүүдтэй холбоотой судалгаатай, үндэслэлтэй олон захидлууд ирсэн ажээ. 

Бие даагч гишүүд тун удахгүй тэдгээр захидлуудыг төрийн гурван өндөрлөгт гардуулах бөгөөд үүний дараа ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нь мөн анхаарна гэлээ.

АНУ-аас 1194 иргэн, Англи улсаас 355 иргэн, Дани болон Ирланд улсаас 156 иргэн, БНСУ-аас 270 иргэн, Франц улсаас 40 иргэн, Швейцарь улсаас 219 иргэн, Японоос 161 иргэн, нийтдээ 2490 хүнийг гарын үсэг бүхий захидал бие даагчдад ирсэн байна.