ХХI зууны эрчим хүчний хамгийн том бүтээн байгуулалт
2010.06.26

ХХI зууны эрчим хүчний хамгийн том бүтээн байгуулалт

МОГОЙН ГОЛ ЭРДЭНЭТ ДАРХАНААС ДУТАХГҮЙ СУУРИН БОЛНО


Монголчууд XXI зуунд ороход хоёрхон аймаг гэрэл цахилгаангүй орсон. Дээрх аймгууд дизель станцаар гэгээ залгуулж өдөрт бараг дөрөвхөн цаг гэрэлтэй байдаг гэхэд хилсдэхгүй. Дизелээ асаахад нь зориулж жилд олон тэрбум төгрөг зарцуулдаг тооцоо байна. Аль социйн үеэс Иличийн гэрлийг эдгээр аймгийн иргэд мөрөөдсөөр энэ зуунтай золгож ардчиллын 20 жилийг үдлээ.

Зөвхөн иргэд нь мөрөөдөөд зогсохгүй төр засаг, аймгийн удирдлага, орон нутгаас сонгогдсон төрийн түшээд ярьсаар, хүссээр өнөөдөртэй золгож 21 аймаг 42 сум өдий хүртэл харанхуй байна. Тэднийг хүнд байдлаас гаргах гэж төсвөөс жилд 15 тэрбум шахуу төгрөгийн татаас өгдөг боловч өвөлдөө 4 цаг, зундаа 6 цагийн эрчим хүчээр л хангадаг. Мөн Тайширын усан цахилгаан станцыг барьсан боловч Завхан голын төвшин далангаа дүүргэхгүй байснаас бүрэн эрчим хүч өгөхөд 2 жилийн хугацаа шаардлагатай байна.

2008 онд улсын төсвөөр Завхан, Говь-Алтайн сумдыг Тайширын станцтай холбох цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг барьсан. Одоогоор станц ажиллаагүй учир энэ их хөрөнгө ашиглагдаагүй байгаа. Харин Могойн голын дулааны станц ажилласнаар эдгээрийг хэрэглэж олон сумыг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ. Төсвийн хөрөнгөөр өгдөг татаасны мөнгөө хэмнэх болно. Ард иргэд ч үмх мах, балга сүүгээ муутгахгүйгээр хэрэглэх наад захын эрхээ эдэлнэ. Цаашлаад ажлын байр, орлого нэмэгдэх, жижиг дунд үйлдвэр хөгжих бололцоо бий болно. Дулааны станцын уурыг ашиглаж арьс шир, мах боловсруулах үйлдвэр ажиллаж эхэлнэ. Ийнхүү эрин жарнаар 24 цагийн цахилгаан мөрөөдсөн Говь-Алтай, Завхан аймгийн ард иргэдийн хүслийг биелүүлж Баруун бүсийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах нэгэн томоохон бүтээн байгуулалтын нээлт Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ойролцоох Могойн голд боллоо.


Монгол–Хятадын хамтарсан "Шинэ Ази Майнинг" групп Могойн голд 60 мегаватын хүчин чадалтай дулааны станц барих шав тавих ёслолын ажиллагааг нээж "Шинэ Ази Майнинг" компани ерөнхий захирал Л.Төрбаяр "Энэ дулааны станц нь эрчим хүчний салбарт байгаагүй шинэ үйл явц, шинэ туршлага юм.Анх удаа хувийн хөрөнгө оруулалтаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахилгаан станц барьж байна. Технологийн хувьд хамгийн сүүлийн үеийн станцыг жил гаруйн хугацаанд барина. БНХАУ-даа нэг ноймерт, дэлхийн топ 25-ын нэг, 132 оронд үйл ажиллагаа явуулдаг. "Смек" компани гүйцэтгэгчээр ажиллана" гэдгийг танилцуулсан.

Тэрээр цааш нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Могойн голын уурхайг түшиглэн 60 мега ватын цахилгаан станц барих төслийн ажлын бэлтгэл хангагдаж дуусаад станц барих, суурь хийх үндсэн ажил эхэлж байна. Энэ станцын хувьд Могойн голын уурхай нь илчлэг сайтай чулуун нүүрстэй. Энэ станцыг байгуулснаар улс орны эдийг засаг хөгжилд маш их түлхэц өгөх юм. Станцыг барьснаар Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймаг цаашлаад баруун аймгуудыг эрчим хүчээр хангах боломж бүрдэж байгаа. Байгаль орчны, ус, хөрс-ний судалгаа хийгдсэн. Хөрсөнд маш их цэвдэгтэй хүнд нөхцөлд бид энэ станцыг барьж байгаа. Цаг агаарын хувьд ч гэсэн хэцүү нөхцөлд зориг гарган ажиллаж байна" гэлээ.

Нээлтийн ажиллагаанд бөх барилдаж, морь уралдан яг л наадамтай адил байлаа. Цэцэрлэг сумынхан болоод бусад газраас ирсэн зочид баярын уур амьсгалтай, сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдаж байсан. Энэ үеэр УИХ-ын гишүүд, Засаг дарга нар болон иргэдтэй уулзаж ярилцсанаа та бүхэнд толилуулъя.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: МОГОЙН ГОЛЫН 51 ХУВЬ НЬ ОРОН НУТГИЙНХ БОЛСОН

Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар энэ ажлыг хийх болж байна. Аж.ил нь өнөөдөр 30 хувьтай явж байна. Нийтдээ 170 сая доллар орчим 150-160 тэр-бум орчим төгрөгийн том бүтээн байгуулалт хийх гэж байна. Үүнийг маш богино хугацаанд 18-20 сарын дотор гүйцэтгэнэ. Мөрөн хотыг 110 киловатын шугамаар Говь-Алтай, Завхан руу холбож үйлдвэрлэсэн цахилгаанаа дамжуулна. Зөвхөн Хөвсгөл аймгийн төдийгүй өнөөдөр харанхуй байгаа Говь-Алтай, Завхан аймгийн иргэд гэрэл цахилгааныг авна. Ажлын байр нэмэгдэнэ. 350 орчим хүн энэ үйлдвэр дээр ажиллана. Энэ хүмүүс барьж өгөөд гараад явна. Энэ станцыг авч явах хүмүүс нь өнөөдөр энэ дотор зогсож байгаа. Ямар ч гэсэн энэ үйлдвэр ашиглалтад орсноор манай Хөвсгөл аймаг санхүү. эдийн засгийн хувьд биеэ даах бүрэн бололцоотой болно. Та бүхэн жижиг дунд үйлдвэрийн талаар маш их ярьдаг. Энэ үйлдвэр байгуулагдсаны дараа дагаад жижиг дунд үйлдвэрүүд хөгжих бололцоо нэмэгдэнэ. Уурыг ашиглаад арьс шир боловсруулах үйлдвэрүүд байгуулагдана. Түүнчлэн барилгын материал үйлдвэрлэгчид гээд дурьдаад байвал энэ станцын ач холбогдол үнэхээр их юм. Хэдэн жилийн дараа манай Могойн гол Эрдэнэт, Дархан зэргээс дутахгүй төв суурин болсон байна гэдэгт итгэлтэй байгаа.

Энэ ажил амар бүтээгүй. Нэлээд хөөцөлдөж, ажиллаж байж бүтсэн. Өнөөдөр ч гэсэн бэрхшээл байгааг нуугаад яахав. Манай Цэцэрлэгчүүдийн дотроос яриа гараагүйг би сайн мэдэж байна. Манай Цэцэрлэгчүүд хөгжих дуртай, хөгжих хүсэлтэй ийм сайхан хөдөлмөрч ард түмэн. Өөр газраас зарим нэг буруу зөрүү ойлголт явж байгаа гэдгийг хэлье. Энэ чигээрээ гадных болно эсвэл Могойн голын уурхайн орон нутагт байгаа 51 хувийн өмч гадных болно гэсэн яриа байгаа. Энэ бүхэн байхгүй гэдгийг бүр баталгаатай хэлье. Саяхан Засгийн газрын хурлаар хэлэлцээд Могойн голын уурхайн 51 хувь орон нутгийн өмчид байх шийдвэр гарсан.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: ИРГЭД ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХЭЭ ЭДЭЛНЭ

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа.

-Өөрийн чинь сонгогдсон Завхан гэрэл цахилгаангүй аймгийн нэг. Та энэ аймгаас сонгогдсон гишүүний хувьд юу хэлэх вэ?

-Өнөөдөр маш чухал арга хэмжээ, үйл явдал болж байна. Үнэхээр Завхан, Говь-Алтай аймаг үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй, амьдралын хэв маяг зүдүү-хэн байгаа. Энэ байдал олон жилийн хүсэл мөрөөдөл биелэх шав нь тавигдаж байнагэж ойлгож байгаа. Энэ ажлыг эхлэхээс эхлээд тийм амар байсангүй. Гэхдээ олны төлөө хийж байгаа ажил байсан учраас сэтгэл хангалуун байлаа.XXI зуунд 2,5-хан сая хүн амтай Монгол Улсын бүхэл бүтэн хоёр аймаг эрчим хүчний хязгаарлалтай 4-6 цагийн гэрэлтэй амьдарч байгаа нь хүүхэд залуучууд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй, төрөх гэж буй эхчүүд лааны гэрэлд төрдөг эмгэнэлтэй жишээ олныг хэлж болно. Ганц төлөг гаргаад 14 хоног хадгалаад идэж чадахгүй өмхийрнэ.

Ер нь энэ мэтчилэн ердийн амьдралын горим байхгүй байгаа нь үнэхээр харамсалтай байдаг. Ядаж 5 л сүү хөдөөгөөсөө авчираад хоёр өдөр ч ууж чадахгүй гашилдаг. Энэ зовлон бэрхшээл өөрчлөгдөнө. Хятадын барилгын компани энэ ажлыг хийхээр зориг шулуудан -40 хэмийн хүйтэнтэй, цэвдэгтэй баруун бүс нутаг руу хөрөнгө оруулалт хийж байгаа нь талархууштай хэрэг болж байна. Энэ 60 мегаватын цахилгаан станц ашиглалтад орсноор олон ажлын байр бий болж ард түмний амьдрал дээшилнэ. Ажиллагсдын 95 хувь нь монгол хүн байгаа нөхцөлд ямар ч болгоомжлох зүйл бидэнд байхгүй. Мөн улс төртэй холбож ойлгох зүйл байхгүй. Нэгэнт өнөөдөр 2 хөрштэйгээ сайн харилцаатай байна гэсэн бодлого байна.

Тэр бодлогын хүрээнд Хятадын талыг оруулж байгаа. Баруун бүс нутаг руу хөрөнгө оруулсан ийм зоригтой компани байдаггүй. Энэ "Шинэ ази майнинг"-ын ерөнхий захирал нь манай Завханы уугуул Л.Төрбаяр хөөцөлдөж энэ хөрөнгө оруулалтыг татаж ирсэнд нь улс орноороо талархах ёстой. Гэтэл харин өнөөдөр урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж хатуу ширүүн үг хэлж дэмжлэг үзүүлэхгүй хандлага үзүүлсэнд нь сэтгэл эмзэглэж байна. Энэ арга хэмжээнд УИХ-ын зургаан гишүүн оролцоход ард түмэн гэрэл авчраад өгч байгаа юм шиг баярлаж байна Энэ ажлыг 2011 онд багтаан ашиглалтад оруулахын тулд УИХ-аас шалтгаалах бүх зүйлээр бид дэмжиж туслах ёстой. Энэ олон жил мөнгөгүйгээс болоод энэ хоёр аймаг харанхуй байгаад байсан. Их хөрөнгө хаяж 30 хувийг эхэлчихсэн байгааг хараад сэтгэл хөдөлж байлаа. Эрчим хүч гэрэл гэгээтэй, ажлын байртай болж амьдрал нь дээшилнэ гэдэгт итгэлтэй байна.

-XXI зууны том бүтээн байгуулалтын нэг боллоо гэж байсан. Үүнийг сонсоход их таатай байлаа?

-Бодоход сүүлийн 20 жилд эрчим хүчний салбарт ийм томоохон 100 хувь хөрөнгө оруулалт хийгээд өөрсдөө бүтээн байгуулалт хийж байсан түүх бараг байхгүй байна лээ. Тийм учраас энэ бол анхных, бас их том зориг байлаа. Тийм учраас энэ 21дүгээр зуунд тэмдэглэгдэх хөрөнгө оруулалт болно гэж үзэж байна. Гэхдээ хамгийн гол нь алслагдсан баруун бүсэд -40 хэмийн хүйтэнд амьдарч байгаа ард түмэнд гэрэл гэгээ авчирч байгаад a нь баяртай байна. Би 2-3 удаа УИХ-д өрсөлдөж байсан. Өрсөлдөх болгондоо эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох болноо л гэж ярьж байсан. Энэ асуудлыг үе үеийн улс төрд өрсөлдсөн намууд амлаж байсан, үе үеийн нэр дэвшигчид амлаж байсан. Тийм учраас энэ асуудал бол бидний бүгдийнх нь зайлшгүй хийх ёстой үндсэн ажил. Тийм учраас ямарч улс төржих эсвэл хэн нэгэн улс төрч шоудах хэрэгцээ байхгүй гэж бодож байна.

-Энэ аймгаас сонгогдсон дөрвөн гишүүний гурав нь энд байхгүй байна. Иргэдийнхээ төлөөлөл болж гарсан байж тэд улс төржөөд байдаг нь харамсалтай байна?

-Зарим гишүүд манай нутгийн ард түмэн дургүйцэж байгаа. Тийм учраас бид энэ бүс нутгийн Хятадын муж болгохгүй гэсэн байр суурьтайгаар асуудалд хандаж байсан. Гэтэл өнөөдөр газар дээр нь ирэхэд ард түмний төлөөлөл эсэргүүцэж байгаа ямар ч уур амьсгал алга. Үнэхээр ажилгүй, ядуу байгаа иргэдэд ажлын ' байр бий болгох бүтээн босголт хийх гэж байгаад баярлаад хөөрөөд сайхан дээлээ өмсөөд ирчихсэн, наадам хийж байна. Тэр хүмүүс энд ирсэн бол бас л энэ байдлыг хараад сэтгэл нь хөөрөх байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: МОНГОЛ УЛС ЭРЧИМ ХҮЧНИЙ НЭГДСЭН СҮЛЖЭЭТЭЙ БОЛНО

-Нэг зүйлийг онилон хэлмээр байгаа юм. Монгол Улсын эрчим хүчний салбар дандаа алдагдалтай байдаг. Дандаа л ашиггүй, гадны зээл тусламжийн дийлэнхийг аваад байдаг. Гэтэл технологийн дэвшлийг ашиглаад зэл үүд газар дулааны станц бариад эдийн засгийн хувьд ашиг-гай байх нь тодорхой болохыг харуулж байна. Энэ юуны ач вэ гэвэл технологийн дэвшил, үнэхээр нүүрс зарцуулалт асар бага, автомат удирдлага, дээрээс нь байгаль орчинд хор хөнөөлгүй зэрэг олон асуудлыг шийдэж байна. Энэ нь өөрөө бас Монголын эрчим хүчний салбарыг эрүүлжүүлэхэд, их нэмэр болно.

Дулааны станц технологиороо уур гаргана. Үүнийгээ дагаад манай баруун аймаг Монголын хамгийн их малтай газар шүү дээ. Эдийн засгийн суурь нь мал аж ахуй байдаг. Арьс шир, ноос ноолуур, мах боловсруулах зэрэг олон үйлдвэр байгуулж болно. Ирээдүйн төлөв их сайн харагдаж байна.Өнөөдөр дэлхийн хэмжээнд 60 мегаватаас доош цахилгаан станцыг хорьчихсон. Нэгд, эдийн зас-гийн хувьд ашиггүй, байгаль орчинд хохиролтой. Говь-Алтай, Хөвсгөл аймгаа хангана, илүүдлээ Улаанбаатар хотын нэгдсэн сүлжээнд өгнө гэсэн үг. Үндсэндээ Монгол Улс чинь эрчим хүчнийхээ дийлэнхийг ОХУ-аас авсан хэвээрээ байгаа шүү дээ.

Түүнд бас их том хувь нэмэр. "Сэрэлт" кинонд чихэр өгсөн чинь орос эхнэрийн хөхний сүүгээр хийдэг наадахаа идвэл хор болно гээд багш нь загнаж байдаг. Гэтэл өнөөдөр бас тийм юм ярих гээд байгаа улсуудад би харамсч байна. XXI зуун болчхоод байхад нөгөө орос эхнэрийн хөхний сүү гэдэг шиг л. Яг энэ асуудал манай аймагт яригдаж байсан. Говь-Алтай аймагт Тайшрын усан цахилгаан станц барих гээд нэлээд олон гадны мэргэжилтэн ирж маш богино хугацаанд барьж дууссан. Өнөөдөр станц, барилгын ажил дуусаад хүлээлгэж өгсөн. Тэнд одоо нэг ч гадны хүн байхгүй, бүгд ажлаа дуусгаад гараад явчихсан. Үр дүнд нь юу болов гэвэл бид маш том усан сан бүхий монголд хамгийн том цахилгаан станцтай болж чадлаа шүү дээ. Энэ түүний л нэг. Дахин хэлэхэд орос эхнэрийн хөхний сүү гэж яримааргүй л байгаа юм. XXI зуунд технологийн дэвшил болоод байна.

-Тайширийн станц одоо ажиллаж байгаа юу ?

-Тайширийн станц энэ жил ажиллахаар болж байна. Эхний турбин ажиллаад эхэллээ. Ерөөсөө усаа хүлээж, хуримтлуулж байсан. Энэ жил хур бороо арвинтай, өвөл цас их орсон Зөвхөн сүүлийн 2 сарын дотор гэхэд төвшин нь дээшиллээ. Өнөөдрийн байдлаар Тайшир маань хажуугийн Тайшир сумаа хангаад эхэлчихлээ. Аймгийн төв рүү цахилгаан өгөөд эхэлчихлээ. Жаргалан, Баян-Уул сум руугаа өгнө. Эцэст нь хэлэхэд энэ Могойн голын дулааны станц ашиглалтад орсноор Монгол Улс өөрөө эрчим хүчний нэгдсэн бие даасан сүлжээтэй байгаа юм.

-Эсэргүүцэж байгаа хүмүүст экологид хөнөөлтэй, бүр усгүй болно гэж үзээд байгаа юм биш үү?

-Үгүй ээ, үгүй, Туул голын эрэг дээр ТЭЦ-2, 3, 4 гээд бүгд байж байна. Могойн голыг том гэж бодсон. Гэтэл Могойн гол гээд булаг байдаг юм байна. Хамгийн гол нь энэ үйлдвэр өөрөө нүүрс зарцуулалт бага, экологийн хувьд маш сайн, хохирол багатай, бүрэн автомат удирдлагатай.Дахин хэлэхэд Монголд байхгүй дулааны цахилгаан станц болох зураг төсөл гарч байна. Энэ өөрөө монголын дараагийн том станцуудыг шинээр барихад загвар болно. Одоо хамгийн гол зүйл нь нутгийн залуучуудыг бэлдэж байна. Энэ нутгийн залуучууд. өөрсдөө станцаа аваад явна.

А.Тлейхан: Улаанбаатараас ирж Могойн голын станцын технологийг судлах болно.

УИХ-ын гишүүн А.Тлейхантай уулзлаа.

-Та олон жил эрчим хүчний салбарт. ажиллаж станц толгойлж байсан. Эрчим хүчний салбар хамгийн их алдагдалтай гэж ярьдаг. Мэргэжлийн хүний хувьд та юу гэж хэлэх вэ?

-Энэ цахилгаан станц технологийн хувьд бол хамгийн сүүлийн үеийнх Монголд байхгүй технологи тавигдана. Улаанбаатарын эрчим хүчний салбарынхан Могойн голын станцад дээр ирж шинэ технологийг судлах болно. Энэ бол байгаль орчинд ямар ч халгүй, Гарч байгаа утаа, ус бүрэн цэвэрлэгдэнэ. Е систем буюу орчин үеийн иж бүрэн автоматчигдлагдсан системтэй. Гүнээс ус авахаас, голоос ус авахгүй. Гүний усыг цэвэрлээд эргэдэг, хаягдалгүй системээр ажиллана. Гарч байгаа үнс нь, одоо манай станцууд үнсээ дандаа хаядаг шүү дээ. Харин энд үнсийг нь барилгын материал болгон ашиглана. Өөрөөр хэлбэл, ерөөсөө ямар ч хаягдалгүй технологи, энэ бол хамгийн орчин үеийн цахилгаан станц болно гэж тооцож байгаа. Би гэрээ хэлэлцээр хийхээс өмнө хөрөнгө оруулагчидтай уулзахдаа хэлж байсан. Нөхөд минь орчин үеийн станц гэдгийг бид мэднэ. Ийм л орчин үеийн станц барина шүүгэсэн.

Энэ бол нэр хүндтэй Хятадын төрийн өмч давамгайлсан компани. Тэд бид улсынхаа, компанийнхаа нэрийг боЛно. Хамгийн орчин үеийн технологитойг барьж өгнө гээд бидэнд өмнө нь барьсан станцаа үзүүлсэн, одоо барьж байгаа зураг төслийхөн ирж байгаа юм байна. Манай улсын экспедицээр орж монголын тал зураг төслийг батална шүү дээ. Тэгж байж станц баригдана. Гэхдээ ямар нэгэн байдлаар байгаль орчинд халтай юм байхгүй гэдгийг сайн ойлгох ёстой. Аяндаа 2011 оны 11 дүгээр сарын 11-ний 11.00 цагт нээнэ гэж таван 11-ийн зарчмаар ажиллахаар тохирсон. Хэдхэн сарын дараа болох гэж байгаа учраас холын юм биш.

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир: ЗАЛУУСАА САЙН СУРАЛЦАЖ СТАНЦДАА ЭЗЭН БОЛООРОЙ

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очиртой уулзлаа.

-Өнөөдрийн энэ шавь тавих арга хэмжээ болж байна. Та үүнийг нэлээд идэвхийлэн хөөцөлдсөн гишүүний нэг. Яг энэ өдөр га юу гэж хэлмээр байна вэ?

-Ер нь Могойн голын нүүрсний уурхай дээр түшиглэн станц барих асуудлыг УИХ, Засгийн газар холбогдох хүмүүс гээд яриагүй тувшин байхгүй дээ. Завсарт нь хавчуулаад хэлэхээд буруу зөв ойлгосон хүмуүс байх шиг байна. Тэд аяндаа ойлгох байх. Зөв гэдгийг баталж Гүргэний усан цахилгаан станц, Тайширийн усан цахилгаан станцыг бас л гадныхан барьж байгуулсан.

3 аймгаас 100, 100н залуучууд мэргэжил болоод ажлын байртай болно. Танай сониноор дамжуулаад хэлэхэд залуус минь сур гэсэн юмыг нь сайн сураарай, энэ станцын эзэн болоорой.-Харин энэ станцаа ажиллуулж чадахгүй эвдчих гээд байвал хөрөнгө оруулагчид нь хөрөнгөө нэхээд байна шүү. Яахын арга байхгүй өндөр нарийн мэргэжилтэй 15-20 инженер компьютерийн удирдлага технологио мэддэг хятад хүмүүс, эсвэл барууны мэргэжилтнүүд байх шаардлагатай гэсэн. Өнөөдөр юу хэлэх вэ гэхээр 21дүгээр зуун чинь техник технологийн гэхээсээ илүү мэдээллийн зуун.. Эрчим хүчгүйгээр явахгүй.

Энэ 2 аймаг цахилгаантай болчихвол ер нь төр засгаасаа надад хоол өг, надад дэмжлэг үзүүл гэхгүй, ялангуяа энэ Засагт хааны иргэд чинь амьдрах чадвар өндөртэй улсууд, Тийм учраас хичнээн ингэж олон жил мундаг ард түмнийг хааж боож байх юм бэ? Одоо ингээд тогтой болгоод өгөх хэрэгтэй. Би тэгж л хэлмээр байна. 2011 оны Нэгдүгээр сарын 11нд энэ станцыг бүрэн хүлээлгэж өгөхөөр тохиролцоо хийсэн байгаа. Өнөөдрийнэнэ өдрийн ярилцлага ирээдүйд хэр биелэлээ олохыг тэр үед нь харъя. Станцыг хүлээж авахад манай хэвлэл мэдээлийнхэн ирэх байлгүй. Миний хувьд үнэхээр олон хүний сэтгэл зүрх итгэл орсон учраас ажил нь маш их бүтэмжтэй байна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.