Хүүхдүүдэд өвлийн хувцас, витамин бэлэглэнэ
2014.10.17

Хүүхдүүдэд өвлийн хувцас, витамин бэлэглэнэ

“Халуун сэтгэл” сайн үйлсийн аян өнөөдөр 15.00 цагт Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх сагсан бөмбөгийн талбайд зохион байгуулагдах юм байна.

Энэхүү аяныг Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Иргэний танхимаас “Ядууралтай тэмцэх Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа аж.

Тус аяны хүрээнд Баянгол дүүргийн 9, 10, 16, 21, 22, 23 дугаар хорооны зорилтот бүлгийн 130 хүүхдэд өвлийн хувцас, витамин бэлэглэх юм байна.