2014.10.17

Ж.Бат-Эрдэнэ: Ирэх оны гол чиглэл интернэтийн үйлчилгээ байна

Монголын Цахилгаан холбоо хувьцаат компаний гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай компаний хувьд оны эхний гурван улирлын үзүүлэлтүүд хэр гарсан бэ ?

Үйлчилгээний төрөл бүрээр нь авч үзвэл янз бүр. Манайх бол нийтдээ дөрвөн чиглэлийн үйлчилгээг үзүүлдэг. Суурин утас, интернэт, лавлахын үйлчилгээ, кабелийн телевизийн үйлчилгээ байдаг. Ерөнхийдөө төрлөөр нь авч үзвэл интернэт,  кабелийн телевиз нилээд өндөр гарсан. Суурин утас эсвэл бусад үйлчилгээн дээрээ жигд  суурин утсан дээр жаахан буурсан үзүүлэлттэй байна.

Ер нь оны эцсийн төлөв хэр байх вэ, мөн дараа жилийн төлөв байдлын талаар ?

Ирэх онд бидний гол бизнесийн үйл ажиллагаа интернэтэд тулгуурласан бизнесүүдийг орон нутагт түгээх, орон нутгийн интернэтийн хүртээмжийг сайжруулах тал дээр түлхүү ажиллаж байна. Үүнийг хоёр төрлөөр хэрэгжүүлж байна. Нэг талдаа засгийн газартай хамтарч ажиллаж байна.

Засгийн газар бол компанийн томоохон хувьцаа эзэмшигч учраас иргэдэд өндөр хурдны интернэт хүргэх нь чухал байгаа юм.  Тиймээс орон нутгийн хөгжлийн сан, Монголын цахилгаан холбоо хамтран өндөр хурдны шилэн кабелийг аймаг сумдад түгээх ажлыг хийгээд эхэлсэн байна. Иймээс манай компанийн ирэх оны үйлчилгээний гол чанар бол интернэтийн үйлчилгээ байна.

Оны эхэнд тавьсан зорилт хэр биелэлттэй байна вэ. Тухайн үед 4G технологи их анхаарал татаж байсан. Энэ хэр хэрэгжилттэй байна вэ ?

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү