Нямбаатар.Х 2014.10.17 | ХМА: Дүүрэг

Иргэдийн төлөөлөгчид 100 мод тарьлаа

Иргэдийн төлөөлөгчид 100 мод тарьлаа
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчид

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар жил бүрийн 10 сарын хоёр дахь долоо хоногийн  бямба гаригийг бүх нийтээр мод тарих өдөр болгосон билээ.

Тэгвэл энэ өдөр өнгөрсөн бямба гариг буюу 10 дугаар сарын 11-ний өдөр тохиов. Энэ өдөр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, Ажлын алба, хороодын ИТХ-ын дарга нар 100 мод тарилаа.

Мөн  Засаг даргын Тамгын газар түүний салбар хэлтэс албад ч мөн мод тарьж энэ өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм. Энэ өдөр дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар түүний хэлтэс албад нийт 5000 ширхэг модыг 22-ын товчооноос хот руу ирэх зам дагуу тарьсан юм.