Дүүргийн оны тэргүүний багш нар тодорлоо
Баянзүрх дүүргийн оны тэргүүний багш нар тодорлоо.
2014.10.21

Дүүргийн оны тэргүүний багш нар тодорлоо

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн 375 жилийн ойн баяр, Монголын багш нарын 48 дахь өдөрт зориулсан 1000 багшийн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дүүргийн оны шилдгүүдийг тодруулсан бөгөөд дүүргийн оны тэргүүний цэцэрлэгээр 168 дугаар цэцэрлэг, оны тэргүуний сургуулиар 53 дугаар бүрэн. дунд сургууль тодорсон юм.

Оны тэргүүний бага ангийн багшаар 111 дүгээр сургуулийн багш Х.Туяа, тэргүүний монгол хэл, уран зохиолын багшаар 44 дүгээр сургуулийн багш Д.Наранцэцэг, тэргүүний гадаад хэлний багшаар "Шавь" цогцолбор сургуулийн багш Б.Базаррагнаа тэргүүний хими биологийн багшаар "Баянзүрх" цогцолбор сургуулийн багш Х.Уранцэцэг нар тодорсон.

Харин оны тэргүүний түүх, нийгмийн ухааны багшаар 92 дугаар сургуулийн багш С.Чулуунцэцэг, тэргүүний математикийн багшаар 48 дугаар сургуулийн багш Ч.Болорчулуун, тэргуүний физикийн багш "Шавь"
цогцолбор сургуулийн багш Ц.Отгонбаяр, тэргүүний технологийн багшаар 84 дүгээр сургуулийн багш Б.Доржпүрэв, тэргүүний биеийн тамирын багшаар 87 дугаар сургуулийн багш Э.Болорцэцэг тодров.

Дүүргийн оны тэргүүний цэцэрлэгийн багшаар 22 дугаар цэцэрлэгийн багш Ц.Болор, тэргүүний цэцэрлэгийн арга зүйчээр 32 дугаар цэцэрлэгийн Б.Даваасамбуу, тэргүүний сургалтын менежерээр 14 дүгээр сургуулийн Р.Амгалан, тэргүүний заах аргын секцээр 84 дүгээр сургуулийн Матетикийн заах аргын хамт олон тодорлоо.

Баянзүрх дүүргийн оны тэргүүний сургуулийн захирлаар 92 дугаар сургуулийн багш Д.Октябрь, тэргүүний цэцэрлэгийн эрхлэгчээр 61 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Рагчаасүрэн нар тодорч өргөмжлөлийн эзэд болсон. Мөн уг арга хэмжээний үеэр дүүргийн ИТХ-ын даргын болон Засаг даргын өргөмжлөлөөр нэр бүхий багш нарыг шагнаж урамшууллаа гэж Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.