2014.10.21

Э.Бат-Үүл: Гэрээг ҮЗХ байтугай мэдсэн хүн бараг байхгүй

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ба Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлтэй ярилцлаа. 

Засгийн газар МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ талаар та мэдэгдэл хийхдээ Нийслэлийн засаг дарга хүнийхээ хувьд уу, Нийслэлийн АН-ын даргын хувьд хийв үү ?

Засгийн газар МАХН-тай гэрээ хийсэн юм биш. Н.Алтанхуяг намын даргын хувьд МАХН-тай гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл АН, МАХН хоёрын хамтын ажиллагааны гэрээ. Үүнийг яагаад тодруулж байгаа юм гэхээр бусад хүн бол Ерөнхий сайд нь МАХН-тай гэрээ хийж байна гэж ойлгоод байгаа юм.

МУ-ын Ерөнхий сайд учраас яах аргагүй тэгж хараад байна л даа ?

Тэгэхээр ямар ч хүн харсан Н.Энхбаяр чинь гэм буруутай юм уу, үгүй юм уу гэж хэлэхээр байна. Гэтэл төрийн гурван өндөрлөг нь гэрээ хийгээд сууж байна шүү дээ.

Үүнээс харахад Н.Энхбаярыг цагаатгасан үйл явдал эхэлж байна уу гэж бодогдож байна. Тийм учраас дахин дахин тодруулж байгаа юм. Засгийн газрын тэргүүн биш, АН-ын дарга МАХН-ын даргатай гэрээ хийсэн шүү.

АН-ын дарга намаа төлөөлөх бүрэн эрхтэй биз дээ ?

Тийм, Гэхдээ намаа төлөөлөх бүрэн эрх гэдэг нь дүрмээрээ юуг төлөөлөх, юуг төлөөлөхгүй гэдгийг заасан байгаа. Бусад намтай гэрээ байгуулах асуудал бол зөвхөн намын Үндэсний зөвлөлдөх хороонд байдаг. Энэ нь дүрмийн 6.4-н 9.5-т заасан байгаа. Энэ нь юу вэ гэхээр байгуулсан гэрээний асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг. Үүнийг ҮЗХ байтугай мэдсэн хүн бараг байхгүй.

Тэр ч бүү хэл ард нь зогсож байсан сайд нарыг энэ өрөө рүү ороод хуралдая гэж хэлээд дагуулаад орсон байгаа юм. Тэд нар хүртэл юун дээр зураад байгааг мэдээгүй. Зургийг нь харахад нилээд бантсан царайтай зогсож байсан.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү.