Х.Баттулгыг 100 мянган жиргээч дагажээ
2014.10.21

Х.Баттулгыг 100 мянган жиргээч дагажээ

Твиттер буюу жиргээ нь өөрийн үзэл бодол, санал шүүмжлэлийг нэгэн зэрэг маш олон хүнд хүргэх боломжийг олгодог давуу талаараа бусад нийгмийн сүлжээний хэрэгслүүдээс ялгардаг.

Энэ дагуу жиргээг УИХ, Засгийн газрын гишүүд, урлаг спортын алдартнууд ашиглах нь түгээмэл. Тэгвэл өнөөдрийн байдлаар твиттерт хамгийн олон буюу 100 мянган хүн дагуулсан жиргээчээр УИХ-ын гишүүн Х.Баттулга тодорсон байна.

Түүний ард Мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж 84 мянга, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 76 мянган дагагчтайгаар тус тус бичигдэж байгаа юм.