УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.10.21

С.Ганбаатар: Дахиад мянган цэцэрлэг хэрэгтэй байна

Хоёроос таван насны хүүхдийг асарч халамжлах цэцэрлэгийн үйлчилгээ дутмаг байна.

Хүүхдийг асрах бизнесийн сул орон зайг мэдэрч шинэ үйлчилгээ хэдийн нэвтэрчээ. Гол нь хүүхдээ харуулсан, харсан хоёрын харилцааг зохицуулах эрх зүйн орчин манай улсад хангалтгүй байна. Хэрэв хуультай болвол олон хүн хүүхдээ мэргэжлийн хүнээр асруулах , шинэ ажлын байр нэмэгдэх боломж бүрдэх юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Бид цэцэрлэг барьж чадахгүй. Гэхдээ цэцэрлэгийн орчин нөхцлийг бүрдүүлээд хүүхдүүдээ харахаар болчихвол  багшийн цалинг, хүүхдийн хоолны мөнгө гээд хувьсах зардлыг төрөөс гаргаж өгнө. Өнөөдөр 245 мянган цэцэрлэгийн насны хүүхэд байгаа. Үүнээс 125 мянган хүүхэд мянган цэцэрлэгт явж байна. Цаана нь дахин мянган цэцэрлэг бидэнд хэрэгтэй. Төрд ийм хэмжээний цэцэрлэг барих мөнгө байхгүй” гэлээ.

                                            -Үргэлжлэлийг бичлэгнээс үзнэ үү